Хөхний тэгш хэм засах мэс засал


Сайн байна уу? Өнөөдрийн блогоор та бүхэнд хөхний хэлбэр хэмжээний өөрчлөлт болон хоёр тал өөр үед ямар арга хэмжээ авч болох талаар мэдээлэл бэлтгэлээ. 

Хөхний тэгш бус байдал гэж юу вэ?
Мэдээж хүн бүрийн хувьд тэгш бус байдал нь хэлбэр хэмжээ зэрэг өөр өөр хэмжүүрүүдээс хамаарч болох ч мэргэжлийн эмчийн хувьд тэгш бус байдал нь дараах стандартад хамаардаг:

- Хөхний толгой ижил түвшинд байна уу?
- Хөх голдоо нийлж байна уу?
 -Хөхний доорх шугамын байрлал ижил үү?


Дээрх стандартын дагуу бид хөхний тэгш бус үгүйг шийддэг.

Илүү нарийвчлавал мөр, эгэмний ясны өндөр, аарцагны хазайлт зэргийг мөн харгалзан үздэг.

Мэс заслын өмнө:







Мэдээж мэс заслын аргаар түргэн үр дүнд хүрч болох ч 
үүнээс өмнө ясны байрлал болон яс, нуруу цэх эсэх, ямар нэгэн өөр асуудал байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байдаг.
Аарцагны хазайлтгүй мөр, эгэмний ясны өндөр ижил түвшинд байвал мэс засал илүү үр дүнтэй байдаг бөгөөд хөхний толгой ижил түвшинд боловч өөр өөр хэмжээтэй хөхийг суулгац ашиглан засах боломжтой. 

Манай эмнэлэг дээр хийгдсэн хөх тэгшлэх мэс заслын үр дүн:






Энэ үед эдгэрэлтийн эхний үеээ өнгөрөөгөөд суулгац биед сууж өгөх үе бөгөөд мэс заслын дараах хавдалт хөхрөлт мэдэгдэхүйц буусан байдалтай байна.



Энэ үед хөхний арьс тэлэх явцдаа байгаа учраас хөх хатуу мэт мэдрэгдэж болох бөгөөд цаг явахын хэрээр зөөлөрж илүү натурал байдлаа олдог.





Хөхний хэлбэрийн хувьд хувь хүний биеийн онцлогоос хамаарч 2-3 сарын дараа илүү натурал, өөрийн мэт болж сууж өгдөг. Эдгэрэлтийн эхэн үед хэлбэр нь эвгүй харагдах нь хэвийн үзэгдэл бөгөөд эсрэгээрээ эдгэрэлтийн эхэн үед натурал харагдаж байвал эмчдээ үзүүлэх нь зүйтэй байдаг.

Ашиглагдсан суулгац:



SEBBIN SUBLIMITY 300cc

Өвдөлтийн хувьд хүн хүний биеийн онцлогоос хамаарж өөр байдаг боловч өдөр тутмын амьдралд саад учруулах хэмжээний тухгүй байдал учруулдаггүй. 
Мөн эмнэлгээс зөвлөсний дагуу арчилгааг маш сайн хийх ёстой байдаг бөгөөд хэт хүнд дасгал хөдөлгөөн хийх хориотой. Мөн нойргүйдэх, архи тамхи хэрэглэх зэрэг биеийн дархлаа муутгах үйлдлүүд эдгэрэлтэд сөрөг нөлөөтэй байдаг.


Гэнэт хоёр өөр болчихсон бол яах вэ?


Зарим үйлчлүүлэгчдийн хувьд энэ тэгш бус байдал нь гэнэт үүссэн байдаг.

Энэ тохиолдолд хөхний үзлэгт хамрагдахыг зөвлөдөг бөгөөд хавдар эсвэл уйланхай үүссэн байх магадлалтай байдаг. Тиймээс ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө үзлэгт хамрагдаж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь маш чухал юм.

Манай эмнэлэгт хөхний бүх төрлийн үзлэг хийгддэг бөгөөд хөхний мэс засалд орохын өмнө заавал шинжилгээнд хамрагддаг билээ.

🙋‍♀️🙋‍♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал