Сайн байцгаана уу? 😊 Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе
Өнөөдрийн блогоор NANA Гоо сайхны эмнэлгийн 2024 оны амжилт болон эмчилгээний визний мэдээллийг хүргэж байна.
Манай эмнэлэг маань 2024 онд БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас "Эмчилгээний аялал жуулчлалын шилдэг байгууллага"-аар шалгарсан билээ. Ингэснээр Солонгос улсын эмчилгээний аялал жуулчлалын салбар дах шинэ жишгийг тогтоолоо. Эмчилгээний аялал жуулчлалын шилдэг байгууллагаар шалгарахын тулд "Гадаад үйлчлүүлэгчдийн тоо болон сэтгэл ханамж өндөр үйлчилгээ үзүүлсэн" эсэхийг гол шалгуур болгодог бөгөөд NANA Гоо сайхны эмнэлэг нь үйлчлүүлэгчиддээ өндөр чанартай үйлчилгээг үзүүлснээр тус шагналыг хүртэж чадсан юм 😊💙
💖💖💖
Гадаад үйлчлүүлэгчдийн сонголт "NANA Гоо сайхны эмнэлэг"
Сөүлийн Гангнам дүүрэгт байрладаг NANA Гоо сайхны эмнэлэг нь 2024 онд дэлхийн 15 гаруй улсаас үйлчлүүлэгч хүлээн авч, гадаад үйлчлүүлэгчдийн тоо өмнөх оныхоос 25%-иар өссөн байна. Манай эмнэлгийг ихэвчлэн АНУ, Хятад, Япон, Монгол болон Зүүн Өмнөд Азийн өвчтөнүүд зорин ирдэг бөгөөд мэс заслын натурал үр дүн, мэс заслын дараах нарийн эмчилгээ болон арчилгаа зэргээр дотоод болон гадаадын үйчлүүлэгчиддээ өндрөөр үнэлүүлдэг.
💛💛💛
Үйлчлүүлэгчдийн мэс заслын дараах сэтгэл ханамжинд тулгуурласан "Шилдэг байгууллага"
NANA Гоо сайхны эмнэлэг нь зөвхөн мэс заслын үр дүнгээр төдийгүй үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээгээр өндөр үнэлгээ авч, 2024 оны "Солонгос үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн индекс"-ээр тэргүүлж гоо сайхны салбарт No.1 брэндээр шалгарсан.
Уг шагналыг авсны дараах NANA Гоо сайхны эмнэлгийн ажилтны сэтгэгдлээс хуваалцвал:
Бид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарч, дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг эрмэлзэн хичээн ажилладаг. Гоо сайхны салбарт No.1 брэндээр шалгарсан нь манайхийг сонгон үйлчлүүлсэн үйлчлүүлэгчидтэй хамт бүтээсэн амжилт юм.
💚💚💚
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон чанартай эмнэлгийн үйлчилгээ
NANA Гоо сайхны эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон дэд бүтэцтэй бөгөөд Монгол, Англи, Хятад, Япон зэрэг орнуудын гоо сайхны мэс заслын мэргэжлийн зөвлөх орчуулагчид ажилладаг.
Мөн бусад гоо сайхны эмнэлгүүдээс ялгарах үйлчилгээг үзүүлж гадаад үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсээр байна. Үүнд:
- Хувь хүн бүрт тохирсон мэс заслын багц: Үйлчлүүлэгчийн бие физиологийн онцлог болон зорилгод нь нийцсэн мэс заслын төлөвлөгөөг гаргадаг.
- 24 цагийн яаралтай тусламжийн систем: Эмч, сувилагчийн хяналтад байх тул түргэн шуурхай аюулгүй арга хэмжээг үзүүлдэг.
- Нэг цэгийн үйлчилгээ: Онгоцны буудлаас тосох болон хүргэж өгөх, буудал захиалга зэрэг үйлчилгээг нэг дор авах боломжтой.
💗💗💗Олон улсын гоо сайхны мэс заслын нэгдсэн төв болох зорилт
NANA Гоо сайхны эмнэлэг нь "Эмчилгээний аялал жуулчлалын шилдэг байгууллага" болсон амжилтаас гадна дотооддоо төдийгүй олон улсын гоо сайхны мэс заслын салбарт байр сууриа бататгахыг зорьж байна. Тухайлбал, 2025 онд олон улсын эмчилгээний аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүдэд оролцож Солонгос улсын эмчилгээний өндөр түвшинг дэлхийд таниулах зорилготой юм.
Захирал эмч Хван Дун Ёны ярилцлагын хэсгээс:
"Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын салбарыг зөвхөн "гоо сайхны мэс засал хийдэг орон" хэмээх ойлголтоор хязгаарлуулалгүйгээр олон улсын түвшинд мэс заслын чанараараа үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн салбар болгохын төлөө хичээн ажиллах болно.
NANA Гоо сайхны эмнэлгийн уриа үг болох "үйлчлүүлэгч төвтэй" зарчмыг баримтлан цаашид хөгжин дэвших болно.
❤❤❤
NANA Гоо сайхны эмнэлгийн визний мэдээлэл
Хэрэв та бүхэн эмчилгээний аялал жуулчлалын зорилгоор Солонгос улсад ирэх төлөвлөгөөтэй байгаа бол манай эмнэлгээс дараах нөхцлийг хангасан тохиолдолд виз мэдүүлэх боломжтой. Үүнд:
💜Урилга авах
Хэрэв таны мэс заслын дүн 8 сая воноос дээш байх тохиолдолд манай эмнэлгээс эмчилгээний визний урилга гаргуулан авах боломжтой.
💜Цахим виз авах
Хэрэв таны мэс заслын нийт дүн 15 сая воноос дээш байх тохиолдолд эмнэлгээс цахим виз мэдүүлж өгөх боломжтой 😊
Ингээд өнөөдрийн блогоор NANA Гоо сайхны эмнэлгийн зорилт болоод амжилт, мөн эмчилгээний визний талаар товч мэдээлэл хүргэлээ
🙋♀️🙋♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~
ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601
HOMEPAGE
Comments
Post a Comment