NANA Гайморитны мэс засал
Сайн байцгаана уу? өнөөдрийн блогоороо та бүхэнд хамрын эмчилгээний мэс заслын талаар хүргэж байна. Манай эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн нарийвчилсан шинжилгээнд хамрагдах боломжтой бөгөөд таны оношоос хамааран хамрын дайвар хөндийн үрэвсэл эмчлэх мэс засал, хамрын таславч тэгшлэх мэс засал, Гайморитны мэс засал зэрэг өөрт тохирсон эмчилгээг авах боломжтой. Мөн энэ тал дээр тусгайлан мэргэшсэн эмч мэс заслыг хийж гүйцэтгэдэг бөгөөд уг хагалгаа нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтойгоороо том давуу талтай юм.
Хамрын доторх мах хөөж томрох, үрэвсэл үүсэх, мөн салст болон таславч муруйх зэрэг шалтгаанаар хамрын аль нэг талруу агаар чөлөөтэй нэвтрэхэд хүндрэлтэй болдог бөгөөд энэ нь хамар битүүрэх, хамрын мэдрэлийн судасны гэмтэл үүсэх, унтахад амьсгал давчдах, хурхирдаг болох зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. 
Хамраараа чөлөөтэй амьсгалж чадахгүй байх нь зөвхөн эрүүл мэнд гэлтгүй гоо сайхан талаас хүртэл урт хугацаанд маш их нөлөө үзүүлдэг бөгөөд ямар ч үед хамраараа чөлөөтэй амьсгалж, биед хэрэгтэй хүчилтөрөгчөө авч байх нь маш чухал байдаг.
Уг мэс заслын хувьд ямар нэгэн гадна зүсэлтгүй, лазер ашиглан хийгддэг бөгөөд мэс засал ойролцоогоор 1 цаг орчим үргэлжилдэг. Гадна зүсэлтгүй учир гаднах төрхөд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, өвдөлт болон хавдалт бага байдаг. Шаардлагатай тохиолдолд мэс заслын дараах эхний 2-3 хоногт хамрандаа чихээстэй байх бөгөөд энэ үед амаараа амьсгалах шаардлагатай. Мөн зарим тохиолдолд хамар дотор бэхлэгч байрлуулан мэс заслаас 7 хоногийн дараа эмчээрээ авахуулдаг.
Мэс заслын дараа хамранд хүчтэй даралт өгөх, нусаа нийх, гадны биет оруулахыг хориглох бөгөөд эмчийн хяналтанд байх хугацаандаа эмнэлэгтээ ирж эмчдээ үзүүлэн цэвэрлэгээ хийлгэдэг.
Мэс заслын дараа эхний 1 сар хамар битүүрэх, нус гоожих, хамар дотор тав үүсэх шинж тэмдэг илэрч болох бөгөөд энэ нь эдгэрэлтийн нэг хэсэг учраас санаа зовох хэрэггүй байгаа.
Comments
Post a Comment