[NANA Арьс арчилгаа] АРЬС ЧАНГАЛАХ АППАРАТ "УЛЬСЕРА" ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ?

 

Нана блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Энэ 7 хоногийн блогоор манай эмнэлгийн арьсны тасагт хамгийн их хийгддэг мэсийн бус аргаар залуужуулах үр дүнтэй аппарат болох "Ульсера" аппаратанд орсон үйлчлүүлэгчдийн бодит үр дүнг хуваалцах гэж байна 💜
❤❤❤
Ульсэра аппаратны талаар товч дурдвал Ultherapy буюу Ульсера аппарат нь мэсийн бус аргаар арьсыг чангалж өргөх үйлчилгээтэй. Арьсны гадаргууг гэмтээлгүйгээр арьсны гүн давхарга болох SMAS давхаргад хэт авиан туяаны энергийг дамжуулснаар коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлж арьс чангалах болох өргөх үр дүнтэй. Арьсны унжилт ихтэй болон үрчлээ ихтэй хүмүүст тохиромжтой бөгөөд үр дүнгээ 1 жил хүртэл удаан барьдгаараа алдартай арьс арчилгааны нэг юм. 
❤❤❤
Дараах зургуудаас бодит үр дүнг харцгаая 
Тухайн үйлчлүүлэгч маань Ульсера 600 шот болон инмоод хэмээх өөх хайлуулах аппаратанд орсон. Нүүрээрээ өөх ихтэй хүмүүст инмоод аппаратыг хамт хийлгэхийг санал болгодог ба илүү үр дүнтэй байдаг тул ихэнхи тохиолдолд ульсера+инмоод аппаратанд хамт ордог. Харин нүүрээрээ өөх багатай бол инмоод аппарат хийлгэх шаардлагагүй. Мөн хүмүүсийн дунд ульсера хийлгэх тохиолдолд нүүрний өөхийг хайлуулна гэх ташаа ойлголт байдаг. Ульсера аппарат нь унжсан арьсыг чангалж өргөх гол үйлчилгээтэй юм. 
💗💗💗
💛💛💛
💖💖💖
Мөн ульсера аппаратанд ороход анхаарах зүйл бол шотны хэмжээ бөгөөд таны арьсны унжилтаас шалтгаалан хэр хэмжээтэй хийхийг тодорхойлдог. Бүтэн нүүрэнд хийлгэх тохиолдолд доод тал нь 600 шот хийдэг. 
Ульсера аппаратны талаар дэлгэрэнгүйг энд дарж уншина уу 😊
Ингээд өнөөдрийн блогоороо манай арьсны тасагт "Ульсера" аппаратанд орсон үйлчлүүлэгчдийн өмнөх ба дараах үр дүнг танилцууллаа 
💗💗💗

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

Comments