[NANA Зөвлөгөө] Мэс засалд орохын өмнө яагаад хумсны будгаа арилгах ёстой байдаг вэ?
Үнэтэй мөнгө төлөн цаг гаргаж ирсэн хумсны будаг лак гелээ арилгахад үнэхээр хайран байдаг. Гэсэн ч хэрэв та мэс засал хийлгэхээр төлөвлөсөн байгаа бол мэс засалдаа очихоосоо өмнө заавал хумсны гоёл будгаа арилгаарай.
💅💅💅
Энэ нь танд алтан гарт эмч нар мэс заслыг аюулгүй хийх хяналтыг тавихад маш том нөлөө үзүүлдэг.
💗Учир нь таныг унтахаас эхлэн таны хүчил төрөгчийн хэмжээ амьсгал зэргийг хянах төхөөрөмжийг хуруунд тань залгадаг ба хумсны будгаа арилгаагүй тохиолдолд энэхүү төхөөрөмжний жижиг дамжуулагчинд саатал учирч таны хэвийн амьсгалж байгаа болон хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгаа эсэхийг хянах боломжгүй болно гэсэн үг.
Мөн бас нэгэн аюул нь энэхүү төхөөрөмж нь маш жижиг хэмжээгээр тог дамжуулж байдаг ба хэрэв таны хумсны гоёлд ямар нэг төмөр орсон гоёл чимэглэл байвал тэр зүйл таны хумсыг шатааж түлэх аюул хүртэл үүсэж болно.
💟Тиймээс та дээрхи эрсдэлүүдээс сэргийлж өөрийн зүгээс мэс засалд бэлдэж болох хамгийн чухал бэлтгэлүүдийн нэг бол хумсны будгаа арилгах юм.
Comments
Post a Comment