[NANA Арьс арчилгаа] Арьсны тарилга "Rejuran" хэр үр дүнтэй вэ?
Энэ удаагийн блогоор рижүран арьсны тарилгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ 😊
💕💕💕
Рижүран тарилга гэж юу вэ?
Яргай загасны ДНК-аас гаргаж авдаг PN(Polynucleotide)
хэмээх найрлагатай бөгөөд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Энэхүү тарилга нь арьсыг эрүүл, толигор болгох гол үр дүнтэй "арьсны хоол, тэжээл" ч гэж хэлэгддэг арьс арчилгаанд зайлшгүй байх ёстой бүтээгдэхүүний нэг юм. Мөн коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлж арьсыг нөхөн төлжүүлж үрчлээг тэнийлгэх гээд арьсны асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой 💖😍
Рижүран тарилга хэдэн төрөлтэй вэ?

Хэрэв та рижүран тарилга хийлгэхээр сонирхож байгаа бол дараах төрлүүдтэй танилцаж өөрт тохирсон төрлөөс сонгон хийлгэх боломжтой
💙Rejuran Healer💙
💙Найрлага: PN(Polynucleotide)
💙Тарилга хийх хэсэг: Бүтэн нүүрэнд тарих боломжтой.
💙Үр дүн: Арьсны эд, эсийг нөхөн төлжүүлнэ.
💧Арьсыг чийгшүүлнэ.
💧Арьсны бүтцийг сайжруулна.
💧Хялгасан үрчлээсийг тэнийлгэнэ.
💧Арьсны өнгийг сэргээнэ.
💧Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
💧Батга, нүхжилт, үрчлээс, нөсөө толбыг багасгана.
💖Rejuran HB Plus💖
💖Найрлага: PN(Polynucleotide), Гиалуроны хүчил, Лидокаин
💖Тарилга хийх хэсэг: Бүтэн нүүрэнд хийх боломжтой
💖Үр дүн: Гиалуроны хүчил нэмэлтээр агуулсан тул
💖Тарилга хийх хэсэг: Бүтэн нүүрэнд хийх боломжтой
💖Үр дүн: Гиалуроны хүчил нэмэлтээр агуулсан тул
арьсыг чийгшүүлж жинхэнэ арьсны давхарга дах
коллаген болон эластин ялгаруулалтыг нэмэгдүүлнэ.
💖Хэт хуурай арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
💖Арьсыг нөхөн төлжүүлж эрүүл арьстай болоход тусална.
💖Хялгасан үрчлээсийг тэнийлгэж арьсны бүтцийг сайжруулна.
💖Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж
💖Хэт хуурай арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
💖Арьсыг нөхөн төлжүүлж эрүүл арьстай болоход тусална.
💖Хялгасан үрчлээсийг тэнийлгэж арьсны бүтцийг сайжруулна.
💖Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж
нүхжилт, арьсны улайлт, нөсөө толбыг бүдэсгэнэ.
Мөн лидокаин агуулсан тул өвдөлт багатай.
💛Rejuran I💛
💛Найрлага: PN(Polynucleotide)
💛Тарилга хийх хэсэг: Нүдний орчмын үрчлээтэй хэсэг
💛Үр дүн: Нүдний үрчлээсийг тэнийлгэнэ.
💛Dark circle буюу доод зовхины доогуурх хөхөрсөн байдлийг сайжруулна.
💛Нүд, зовхи орчмын арьсыг чийгшүүлнэ.
Рижүран тарилга хийх явц
Рижүран тарилга хийхийн өмнө 15-20 минут мэдээ алдуулах тос түрхдэг.
Мөн та бүтэн нүүрэндээ хийлгэх үү аль эсвэл зөвхөн арьсны асуудалтай хэсгээрээ хийлгэх эсэхээ шийдэн хийлгэх боломжтой.
Тарилга хийлгэсний дараа арьсанд тарилгын ором үүсэх бөгөөд 1-2 хоногийн дотор арилдаг.
Дээрх зураг дээрх үйлчлүүлэгчийн хувьд бүтэн нүүрэндээ "Rejuran HB Plus" төрлийг сонгон хийлгэсэн 😍
Ингээд өнөөдрийн блогоор рижүран арьсны тарилгын талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.
Comments
Post a Comment