[NANA Арьс арчилгаа] Хуурайшиж өнгөө алдсан арьсанд зориулсан арьсны шинэ тарилга

Нана блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор манай NANA Гоо сайхны эмнэлгийн арьсны тасагт шинээр орж ирсэн арьсны тарилгыг танилцуулах гэж байна. 
💧💧💧
SKINVIVE Арьсны тарилга
SKINVIVE бол гиалуроны хүчлийн найрлагатай "skinbooster" буюу арьсны тарилга юм. Гиалуроны хүчил бол бидний арьсны жинхэнэ арьсны давхаргын бүтцийг бүрдүүлдэг 3 бодисын нэг юм. “Hyaluronic acid” буюу гиалуроны хүчил нь өөрийнхөө жингээс 1000 дахин их ус чийгийг өөртөө хадгалдаг тул бидний арьсыг чийгээр хангах үүрэгтэй идэвхитэй найрлага юм.
Юуны өмнө арьсны бүтэц болон гиалуроны хүчлийн талаар дэлгэрэнгүй танилцацгаая
Хүний арьс үндсэн 3 давхаргаас бүрддэг. Эпидермис буюу өнгөн давхарга, дермис буюу жинхэнэ арьсны давхарга, гиподерма буюу өөхөн давхарга хэмээн нэрлэдэг. 
Энэ дундаас бидний анхаарах ёстой давхарга бол жинхэнэ арьсны давхарга бөгөөд арьсны уян хатан чанар алдагдах, арьс хуурайших болон үрчлээ үүсэх нь жинхэнэ арьсны давхаргатай шууд холбоотой. Жинхэнэ арьсны давхарга нь Коллаген, Эластин, Гиалуроны хүчил гэсэн 3 төрлийн идэвхитэй найрлагаас бүтдэг. Гиалуроны хүчил бол бидний арьсыг чийгшлээр хангах үүрэгтэй чухал бодис юм.

Товчоор хэлбэл SKINVIVE бол гиалуроны хүчлийн найрлагай арьсны тарилга бөгөөд жинхэнэ арьсны давхаргад тарьдаг.
💖💖💖
 SKINVIVE Арьсны тарилгын үр дүн
Жинхэнэ арьсны давхаргад тарьснаар дараах үр дүнтэй
❤Арьсны уян хатан чанарыг сайжруулна
Арьсны тос, чийгийн балансыг тэнцвэржүүлнэ
Арьсыг чийгийн дутагдлыг нөхөж чийгшүүлнэ
Хялгасан үрчлээсийг тэнийлгэнэ
Арьсны бүтцийг сайжруулна
Арьсны өнгийг сэргээнэ 
SKINVIVE Арьсны тарилгыг хэдэн удаа хийлгэх шаардлагатай вэ?
Энэхүү тарилгыг нэг удаа тариулах тохиолдолд үр дүнгээ 6 сар барьдаг. Мөн 1 удаа тарилга хийлгэсэн хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар 96.2% нь 1 сарын дараа хялгасан үрчлээс тэнийж, арьсны бүтэц сайжирсан хэмээн хариулсан байна. Мөн найрлагандаа лидокаин агуулсан тул өвдөлт багатай.
💦
SKINVIVE Арьсны тарилгыг ямар хүмүүст санал болгох вэ?
Арьсны өнгө бараан болон барзгар арьстай хүмүүст
Арьсны уян хатан чанар алдагдсан хүмүүст
Нүхжилт багасгах болон чийглэг арьстай болмоор байгаа хүмүүст
Үр дүнгээ удаан барих арьс арчилгаа авмаар байгаа хүмүүст 
💧💧💧
Хэрэв та бүхэн SKINVIVE арьсны тарилгын талаар сонирхсон асуулт байвал
 сэтгэгдэл бичээрэй. Мөн монгол зөвлөхтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой 😊💙

🙋‍♀️🙋‍♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        








Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал