[NANA Галбиржуулах мэс засал] Хэвлийн өөх соруулах & сойх мэс засал +NANA EVENT
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Энэ удаа та бүхэндээ манай монголчуудын
ихээхэн хийлгэдэг мэс заслуудын нэг болох
хэвлийн өөх соруулж, унжсан арьс сойх мэс заслын талаар
мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ 😊💗
Дээрх үйлчлүүлэгчийн хувьд хэвлийн илүүдэл өөх ихтэй учраас
өөх соруулах мэс засал дангаар нь хийвэл хэвлийн арьс унжих магадлал өндөртэй.
Тиймээс өөх соруулах мэс заслаас гадна
хэвлийн илүүдэл арьс сойх мэс заслыг хамт хийлгэсэн байгаа.
Хэвлийн арьс сойх мэс засал нь дотроо
мини зүсэлттэй сойлт болон
бүтэн зүсэлттэй сойлт гэж хоёр хуваагддаг.
Дээрх үйлчлүүлэгчийн хувьд
бүтэн зүсэлттэйг хийлгэсэн ба
зүсэлт хийж авах арьс маш ихтэй учраас
хүйсний нүхийг нүүлгэж шинээр хийж өгсөн байгааг харж болно.
Мэс заслын дараа нэг сарын хугацаанд
доорх зурган дээр зориулалтын бариу хувцасыг
өмсөх хэрэгтэй байдаг.
NANA Гоо сайхны эмнэлэг маань удахгүй шинэ он гарахтай холбогдуулан "Хэвлийн өөх соруулах мэс засал"-д өвлийн урамшуулал зарласан байгаа 💖
Comments
Post a Comment