[NANA BLOG] Хөхний мэс заслын дараах сорви
Сайн байцгаана уу? Өнөөдрийн блогоороо та бүхэнд хөхний мэс заслын сорвиний үлдэц болон эдгэх явц, арчилгааны талаар мэдээлэл орууллаа.
Мэс заслын сорви нь мэс заслын арга барил, тухайн үйлчлүүлэгчийн биеийн онцлог, арчилгаа зэргээс хамаарч үлдэх нь өөр байдаг.
Ихэвчлэн 1 жилийн дараа бүрэн эдгэж сорви тогтож дуусах бөгөөд энэ хугацаанд маш сайн арчилгаа хэрэгтэй.
Мэс заслын эхний 3 сард зүсэлтийн хэсэг улайж хавдаж болно.
Мэс заслаас хойш 6 сарын дараа гэхэд сорви харьцангуй бүдгэрч 1 жил хүртлээ бага багаар бүдгэрэх ч биеийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Тийм учраас 1 жилийн дараа эмчдээ үзүүлэхийг зөвлөдөг.
1 жилийн дараа гэхэд сорви нь энгийн арьстай адилхан мэдрэгдэх ёстой ба хэрэв хатуу эсвэл овон товонтой мэдрэгдэж байвал эдгэрэлт явагдаж байгаа бөгөөд зөөлөн массаж хийж өгөх хэрэгтэй.
Мөн Витамин С болон Е нь эдгэрэлтэд тустай нөлөөтэй.
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment