[NANA Арьс арчилгаа] Мэсийн бус аргаар залуужуулах аппарат "AIRJET"

 

 Нана блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Энэ 7 хоногийн ээлжит блогоор NANA Гоо сайхны эмнэлгийн 
арьсны тасагт хийгддэг арьс арчилгааны аппаратны талаар мэдээлэл хүргэж байна. 
💖💖💖
Энэхүү аппарат нь мэсийн бус аргаар арьсыг чангалж 
өргөх үр дүнтэй "lifting laser" буюу AIRJET хэмээх аппарат юм. 
Indirect болон infusion аргад тулгуурлан агаарын хүчтэй даралтын тусламжтайгаар уусмалыг жинхэнэ арьсны давхарга хүртэл тарааж өгдөг бөгөөд ингэснээр үрчлээ, гүн сорви болон нүүрний унжилтыг багасгах, нүүрний тэгш бус хэмийг засах үйлчилгээтэй. 
❤❤❤
 Мөн коллаген ялгаруулалтыг идэвхжүүлдэг тул арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж арьсны бүтцийг сайжруулж зузаан арьстай болоход тусладаг. 
Сорви болон үрчлээтэй хэсэгт хийх тохиолдолд филлер хийсэн мэт үр дүнтэй байдаг.

Airjet аппаратны үр дүн 
Унжсан зовхины арьсыг өргөнө
Зовхины үрчлээс болон духны үрчлээсийг багасгана.
Шанааны өөхийг багасгана
Шанааны өөх багассанаар илүү жижигхэн нүүртэй харагдах боломжтой.
Хацрын гууны үрчлээг багасгана.
Илүү залуу дүр төрхтэй болно
Хацрын унжилтыг багасгана
Унжсан хацрын арьсыг чангалж арьсны уян хатан чанарыг сайжруулна.
Унжсан эрүүний арьс болон хүзүүний үрчлээг багасгана. 

Airjet аппаратны мэдээлэл 
Хийх хэсэг: Хуйх болон чихний ард тал
Хугацаа: 20-30минут
Мэдээ алдуулалт: Шаардлагагүй
Үр дүн: Хийлгэсний дараа шууд үр дүнгээ харах боломжтой
Үр дүнгээ барих хугацаа: 1 жилээс дээш

Ингээд өнөөдрийн блогоор Airjet хэмээх арьс чангалж өргөх үйлчилгээтэй аппаратыг танилцууллаа. Та бүхэн асуух зүйлс байвал сэтгэгдэл үлдээгээрэй 😊💛

🙋‍♀️🙋‍♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал