[Motiva суулгац] Мэс заслаас 1 сарын дараа
Сайн байцгаана уу? Өнөөдрийн блогоороо та бүхэнд Motiva суулгац ашиглан хийгдсэн хөхний мэс заслын 1 сарын дараах бодит өөрчлөлтийн талаар орууллаа.
Тухайн үйлчлүүлэгчийн хувьд өмнө нь өөр эмнэлэг дээр хөхөнд өөх суулгах мэс засал хийлгэсэн ч хийлгэсэн ихэнх өөх нь шимэгдэж хүссэн үр дүнд хүрж чадаагүй тул манай эмнэлгийг зорьсон бөгөөд энэ удаад Motiva суулгац ашиглан хийлгэхээр болсон юм.
*Тухайн үйлчлүүлэгч нь НАНА эмнэлэгт мэс засал хийлгэсэн бөгөөд зургыг зөвшөөрөлтэй оруулсан*
Мэс заслын өмнөх хөхний хэмжээ А cup бөгөөд хоёр хөхний хэмжээнд тохируулан зүүн талд 315сс, баруун талд 285сс суулгац ашиглагдсан. Motiva суулгац нь харьцангуй аюулгүй натурал үр дүнтэй болдгоороо алдартай.
Мэс заслаас 1 сарын дараа
Энэ үед эдгэрэлтийн эхний үеээ өнгөрөөгөөд суулгац биед сууж өгөх үе бөгөөд мэс заслын дараах хавдалт хөхрөлт нилээн буусан байдалтай байна.
Өвдөлтийн хувьд хүн хүний биеийн онцлогоос хамаарж өөр байдаг боловч өдөр тутмын амьдралд саад учруулах хэмжээний тухгүй байдал учруулдаггүй.
Мөн эмнэлгээс зөвлөсний дагуу арчилгааг маш сайн хийх ёстой байдаг бөгөөд хэт хүнд дасгал хөдөлгөөн хийх, биеийн дархлаа муутгах үйлдлүүд хориотой байдаг.
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment