Сөүл хотын шилдэг 10 зочид буудал
Сайн байцгаана уу? Өнөөдрийн блогоор та бүхэнд Сөүл хотдоо тохь тух, өнгө үзэмж, үйлчилгээгээрээ шилдэгт жагсах 10 зочид буудлын талаар мэдээлэл хүргэж байна. Та Солонгос улсад аялалаар ирэхдээ доорх зочид буудлуудаар үйлчлүүлж Сөүл хотын гоо үзэсгэлэнг мэдрээрэй.
1. Park Hyatt Seoul
Солонгосын шилдэг зочид буудалд тооцогддог уг зочид буудал нь дэлхийн томоохон салбарын тэргүүлэгчид болон Холливүүдийн одуудын байрлах дуртай зочид буудал юм.
2. Four Seasons Seoul
Сөүл хотын түүхийн дурсгалт газруудын дунд байрлах уг зочид буудал нь Солонгосын эртний хотын буурин дээр өглөөний цай уух боломжтойгоороо онцлог.
3. RYSE Hotel
Сөүл хотын залуучуудын дүүрэгт байрлах уг зочид буудал нь залуу хүмүүст илүү тохиромжтой бөгөөд тухайн цаг үеийн тренд болж буй тавилга, ном сэтгүүл, пянз хөгжим, самбарт тоглоом зэрэг сонирхолтой зүйлсээр дүүрэн.
4. The Shilla Seoul
Mango Bingsu-гээрээ алдартай уг зочид буудал нь Намсан уулын энгэрт байрлах бөгөөд Солонгос хүмүүсийн хамгийн очих дуртай газруудын нэг.
5. Signiel Seoul
Сөүл хотын хамгийн өндөр барилга болох Lotte tower дотор байрладаг бөгөөд хотыг тэр чигт нь харах боломжтой.
6. Fairmont Ambassador Seoul
Сөүл хотын Сакура цэцэг хамгийн их ургадаг хэсэгт байрлах бөгөөд хавар цэцэг дэлгэрэх үеээр очиход хамгийн тохиромжтой.
7.L7 Myeongdong LOTTE
Бидний сайн мэдэх Myeongdong дүүрэгт байрладаг бөгөөд rooftop bar-аараа алдартай.
8. Josun Palace
Өвөрмөц интэрер засал, амьд хөгжмийн тоглолтоороо олон хүмүүсийг татдаг.
9. Mondrian Seoul
Алдарт Итэвөн дүүрэгт байрлах бөгөөд амьдралын идэвхтэй, спортлог хүмүүст тохирсон шийдэлтэй.
10. Banyan Tree Club and Spa Seoul
Сөүл хот дотор алжаалаа тайлж болох хамгийн шилдэг спа
Манай эмнэлгийн оны сүүлийн урамшуулал:
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment