NANA Хамрын эмчилгээний мэс засал with @mmmanjaa @bceccu
Сайн байцгаана уу? Өнөөдрийн блогоор та бүхэндээ манай эмнэлэгт хийгддэг хамрын эмчилгээний мэс заслын талаар орууллаа.
Энэ удаад модел Цэрэндолгор (@bceccu) болон түүний найз залуу Манжаа @mmmanjaa нар ирж үйлчлүүлсэн бөгөөд Манжаагийн хувьд хамар доторх мах нь хөөж томорсноос үүдэн байнгын битүүрэх асуудалтай сүүлийн 5 жил гаруй цацлага цацаж байж чөлөөтэй амьсгалдаг байсан талаараа дурдсан юм. Энэ нь Улаанбаатрын агаарын бохирдол ихтэй нөхцөлд амьдардаг хүмүүст болон өмнө нь хамраа гэмтээж байсан, харшлын хүнд хэлбэртэй хүмүүст маш их тохиолддог асуудал юм.
Манай эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн нарийвчилсан шинжилгээнд хамрагдах боломжтой бөгөөд таны оношоос хамааран хамрын дайвар хөндийн үрэвсэл эмчлэх мэс засал, хамрын таславч тэгшлэх мэс засал, Гайморитны мэс засал зэрэг өөрт тохирсон эмчилгээг авах боломжтой. Мөн энэ тал дээр тусгайлан мэргэшсэн эмч мэс заслыг хийж гүйцэтгэдэг бөгөөд энэ хагалгаа нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтойгоороо том давуу талтай юм.
Хамрын доторх мах хөөж томрох, үрэвсэл үүсэх, мөн салст болон таславч муруйх зэрэг шалтгаанаар хамрын аль нэг талруу агаар чөлөөтэй нэвтрэхэд хүндрэлтэй болдог бөгөөд энэ нь хамар битүүрэх, хамрын мэдрэлийн судасны гэмтэл үүсэх, унтахад амьсгал давчдах, хурхирдаг болох зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг.
Хамраараа чөлөөтэй амьсгалж чадахгүй байх нь зөвхөн эрүүл мэнд гэлтгүй гоо сайхан талаас хүртэл урт хугацаанд маш их нөлөө үзүүлдэг бөгөөд ямар ч үед хамраараа чөлөөтэй амьсгалж, биед хэрэгтэй хүчилтөрөгчөө авч байх нь маш чухал байдаг.
Мэс заслын дараа хамранд хүчтэй даралт өгөх, нусаа нийх, гадны биет оруулахыг хориглох бөгөөд эмчийн хяналтанд байх хугацаандаа эмнэлэгтээ ирж эмчдээ үзүүлэн цэвэрлэгээ хийлгэдэг.
Comments
Post a Comment