[NANA Арьс арчилгаа] Арьс чангалах & залуужуулах THERMAGE FLX буюу Сомажи аппарат
Энэ 7 хоногийн блогоор NANA Гоо сайхны эмнэлгийн арьсны тасагт хийгддэг арьс чангалах болон өргөх үр дүнтэй Thermage FLX буюу Сомажи хэмээх лазер аппаратыг танилцуулах гэж байна. Уг арьс арчилгааны аппаратанд Солонгосын жүжигчин, дуучид, нэвтрүүлэгч гэх мэтчилэн олны танил хүмүүс зайлшгүй ордог гэдгээрээ мөн алдартай юм.
💜💜💜
Thermage FLX буюу Сомажи лазер аппарат гэж юу вэ?
Thermage FLX буюу Сомажи аппарат нь мэсийн бус аргаар арьсыг чангалж өргөх болон залуужуулах үр дүнтэй аппарат юм. Энэ нь RF буюу радио давтамжийн долгионыг ашиглан арьсны гүн давхаргад дулаан үүсгэж, коллаген ялгаруулалтыг идэвхжүүлж, арьсны уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй. Энэхүү аппарат нь Америкийн FDA болон Солонгосын Хүнс, Эмийн аюулгүй байдлын яамны зөвшөөрөлтэй, аюулгүй бөгөөд үр дүн нь батлагдсан төхөөрөмж юм.
💜💜💜
Thermage FLX буюу Сомажи лазер аппаратны үр дүн
- Үрчлээсийг тэнийлгэнэ.
- Коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлнэ.
- Унжсан арьсны уян хатан чанарыг сайжруулна.
- Нүхжилтийг багасгаж арьсны бүтцийг сайжруулна.
- Арьсыг чангалж өргөх үр дүнтэй.
Thermage FLX буюу Сомажи лазер аппаратыг дараах хүмүүст санал болгож байна
- Арьсны уян хатан чанар алдагдсанаас болоод арьсны унжилттай хүмүүст
- Хялгасан үрчлээс ихтэй хүмүүст
- Арьсны өнгө бараан болон барзгар арьстай хүмүүст
- Арьсны уян хатан чанараа сайжруулж толигор арьстай болмоор байгаа хүмүүст
- Үр дүнгээ удаан хадгалах арьс арчилгаанд ормоор байгаа хүмүүст
NANA Гоо сайхны эмнэлгийн арьсны тасагт
Thermage FLX буюу Сомажи лазер аппарат хийж буй явц
Та бүхэнд энэхүү аппаратны талаар асуух зүйлс байвал сэтгэгдлээ үлдээгээрэй 😊
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment