[NANA Арьс арчилгаа] Skin Botox буюу Арьсны ботокс гэж юу вэ?
Нана блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор Skin Botox буюу арьсны ботоксын талаар мэдээлэл бэлтгэлээ. Ботокс гэхээр бидний сайн мэдэх булчингийн ботокс хамгийн түрүүнд санаанд орж болох юм. Гэхдээ өнөөдөр танилцуулах Skin Botox буюу арьсны ботокс нь булчингийн ботоксоос ялгаатай бөгөөд энгийн булчингийн ботоксоос ямар ялгаатай болохыг мэдэж авцгаая
Skin Botox буюу арьсны ботоксыг мэдэж авахын өмнө эхлээд ботокс гэж юу болохыг дурдах нь зүйтэй билээ.
❤❤❤
Ботокс гэж юу вэ?
Ботокс бол Clostridium Botulinum нэртэй бактериас гаргаж авдаг хүний бие махбодод хор нөлөөгүй уургийн бүтэц бүхий тарилга бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг мэсийн бус арьс гоо заслын эмчилгээ юм.
Ботокс бол Clostridium Botulinum нэртэй бактериас гаргаж авдаг хүний бие махбодод хор нөлөөгүй уургийн бүтэц бүхий тарилга бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг мэсийн бус арьс гоо заслын эмчилгээ юм.
Ботокс ямар үйлчилгээтэй вэ?
Ботокс тариулснаар булчингийн мэдрэлийн ширхгээс ялгарах ацетилхолины ялгаралтад хориг үүсгэн тодорхой хугацаанд булчингийн агшилтыг түр зогсоодог. Үүний үр дүнд нүүрний булчингийн хөдөлгөөнөөс үүсэх үрчлээсүүд болох хөмсөг өргөхөд үүсэх духны үрчлээс, хөмсөг зангидахад үүсэх үрчлээс, нүдний цацраг үрчлээс, уруул тойрсон үрчлээс зэргийг үүсэхээс сэргийлэх ба үр дүнгээ 4-6 сар хадгалдаг.

Skin Botox буюу арьсны ботокс гэж юу вэ?
Скин ботокс гэдэг нь ботоксыг шингэлсэн тарилгыг хэлж байгаа бөгөөд булчингийн ботоксын адил "булчин" -д бус "жинхэнэ арьсны давхарга"-д тарьдаг.
Жинхэнэ арьсны давхаргад тарьснаар ямар үр дүнтэй вэ?
Жинхэнэ арьсны давхаргад арьсны ботоксыг тарьснаар арьсны тос, чийгийг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ингэснээр нүхжилт багасгах, хялгасан үрчлээс тэнийлгэх, арьсны бүтцийг сайжруулах болон батганы үрэвслийг дарах зэрэг арьсны олон асуудлыг шийддэг.

Арьсны ботоксын үр дүн
💗 Нүхжилтийг багасгана
💗Арьсны тос, чийгийг тэнцвэржүүлнэ
💗Батганы үрэвслийг дарна
💗Хялгасан үрчлээс, хацрын үрчлээс, зовхины үрчлээсийг багасгана
💗Арьсны бүтцийг сайжруулна
💗Арьсны улайлтыг багасгана
💗Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
Зөвхөн арьсны ботоксыг тариулснаар дээр дурдсан арьсны олон асуудлуудыг шийдэж болох нь хамгийн том давуу тал юм. Мөн ямар нэгэн гаж, сөрөг нөлөө байхгүй ба тодорхой хугацааны дараа үйлчилгээ нь зогсдог.
❤❤❤
Мөн манай NANA Гоо сайхны эмнэлгийн арьсны тасагт арьсны ботоксыг тариулахдаа бүтэн нүүрэндээ аль эсвэл нүүрнийхээ нүхжилт ихтэй болон хялгасан үрчлээс ихтэй гэх мэт санаа зовоож буй хэсэгтээ сонгон хийлгэх боломжтой.
Ингээд өнөөдрийн блогоор Skin Botox буюу Арьсны ботоксийн талаар танилцууллаа.
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment