[NANA Арьс арчилгаа] Залуужуулах "Rejuran" Тарилга
Нана блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор манай эмнэлгийн арьсны тасагт ихээр хийгддэг арьс арчилгааны нэг болох "Rejuran" арьсны тарилгын талаар мэдээлэл хүргэж байна.
💜💜💜
Рижүран тарилга
Рижүран (Rejuran) гэдэг нь Skin Booster буюу арьсны тарилга юм. Энэхүү бүтээгдэхүүнийг Солонгос улсын PharmaResearch хэмээх эмийн үйлдвэрээс гаргасан бөгөөд солонгос төдийгүй олон улсад алдартай арьс арчилгааны нэг хэсэг болжээ.
Рижүран тарилгын найрлага
Рижүран тарилгын гол найрлага нь PN(Polynucleotide) хэмээх ДНК бодис бөгөөд арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй, яргай загаснаас гаргаж авдаг ба хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
Рижүран тарилгын төрөл болон үр дүн
NANA Гоо сайхны эмнэлэгт хийгдэж байгаа рижүран тарилгын төрлүүдтэй танилцацгаая.
1. Rejuran Healer
💜Гол найрлага: PN(Polynucleotide)
💜Тарилга хийх хэсэг: Бүтэн нүүрэнд тарих боломжтой.
💜Үр дүн: Арьсны эд, эсийг нөхөн төлжүүлнэ.
Арьсыг чийгшүүлнэ.
Арьсны бүтцийг сайжруулна.
Хялгасан үрчлээсийг тэнийлгэнэ.
Арьсны өнгийг сэргээнэ.
Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
Батга, нүхжилт, үрчлээс, нөсөө толбыг багасгана.
2. Rejuran HB Plus
💜Гол Найрлага: PN(Polynucleotide), Гиалуроны хүчил, Лидокаин
💜Тарилга хийх хэсэг: Бүтэн нүүрэнд хийх боломжтой
💜Үр дүн: Гиалуроны хүчил нэмэлтээр агуулсан тул арьсыг чийгшүүлж жинхэнэ арьсны давхарга дах коллаген болон эластинийг нэмэгдүүлнэ.
Хэт хуурай арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Арьсыг нөхөн төлжүүлж эрүүл арьстай болоход тусална.
Хялгасан үрчлээсийг тэнийлгэж арьсны бүтцийг сайжруулна.
Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж нүхжилт, арьсны улайлт, нөсөө толбыг бүдэсгэнэ.
Мөн лидокаин агуулсан тул өвдөлт багатай.
3. Rejuran I
💜Гол найрлага: PN(Polynucleotide)
💜Тарилга хийх хэсэг: Нүдний орчмын үрчлээтэй хэсэг
💜Үр дүн: Нүдний үрчлээсийг тэнийлгэнэ.
Dark circle буюу доод зовхины доогуурх хөхөрсөн байдлийг сайжруулна.
Нүд, зовхи орчмын арьсыг чийгшүүлнэ.
Ингээд өнөөдрийн блогоор Рижүран тарилгын талаар мэдээлэл хүргэлээ. Та бүхэн сонирхсон зүйл байвал сэтгэгдлээ үлдээгээрэй ❤
Comments
Post a Comment