[NANA Арьс арчилгаа] Филлер гэж юу вэ?

 

Нана блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
💖💖💖
Энэ 7 хоногийн блогоор филлерийн тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Сүүлийн үед уруул болон нүүрний хүссэн хэсэгтээ филлер хийлгэх нь ихэссэн билээ. Гэвч одоог хүртэл филлер хийлгэх нь муу аль эсвэл яг ямар зорилгоор хийлгэх хэрэгтэй зэргийг сайн мэдэхгүй байх тохиолдлууд олон байдаг. Иймд филлерийн найрлага болоод филлер бүтээгдэхүүнүүдийг танилцуулах гэж байна. 

Филлер гэж юу вэ? 

Филлер нь Petite буюу мэсийн бус ажилбар бөгөөд нүүрний хэт хонхойж орсон хэсгийг дүүргэж өгөх болон үрчлээсийг багасгах зорилготой. Гол найрлага нь гиалуроны хүчил бөгөөд хүний биед тодорхой хугацааны дараа шимэгдэж уусдаг. Гиалуроны хүчил нь “жинхэнэ арьсны давхарга”-ыг бүрдүүлдэг 3 бодисын нэг бөгөөд арьсыг чийгшүүлэгч идэвхитэй найрлага юм. 

❤❤❤

Филлэрийг дух, хамар, хацар, хамрын хажууд үүссэн үрчлээс, нүдний доод хэсэг, эрүүний үзүүр, уруул зэрэг хэсгүүдэд хийх боломжтой. Мөн аль хэсэгт филлер хийлгэхээс хамаарч ямар бүтээгдэхүүн хэрэглэхээ сонгодог.  

NANA Гоо сайхны эмнэлэгт ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? 

💗The Chaeum
Уг бүтээгдэхүүн нь Солонгос филлер бөгөөд гиалуроны хүчлийн найрлагатай. Мөн лидокаин агуулсан тул филлер хийх явцад өвдөлт багатай. Нүүрний аль ч хэсэгт хийх боломжтой ба үр дүнгээ 6 сараас 1 жилийн турш хадгална. 

💗Belotero
Америкийн Хүнс, эмийн бүтээгдэхүүний албаны (FDA) зөвшөөрөлтэй Швейцар филлер ба аюулгүй, натурал үр дүнгээ удаан хадгалдаг. Гиалуроны хүчлийн найрлагатай HA филлер. Дух, хамар, эрүүний хэсэгт хийхэд тохиромжтой. 

💗Juvederm
Гол найрлага нь гиалуроны хүчил ба лидокаин агуулсан премиум филлер бөгөөд 3 төрлийн бүтэцтэй тул өөрт тохирсныг сонгон хэрэглэх боломжтой. Үр дүнгээ 2 жил хүртэл хадгална. 

Филлерийг ямар тохиолдолд хийлгэвэл тохиромжтой вэ? 
  • Хамар хэт намхан бол
  • Нимгэн уруултай болон уруулын үзүүр унжсан бол
  • Эрүүний хэлбэрээ тодотгомоор байгаа бол
  • Нүдний доод хэсэг хонхойж орсон болон dark circle буюу хар хөх туяа тод харагдаж байгаа бол
  • Хамрын хажуу үрчлээс үүссэнээс болоод овортой харагдаж байгаа бол
  • Мэсийн бус аргаар нүүрнийхээ хүссэн хэсгийг засах хүсэлтэй бол
  • Нүүрээр турсны улмаас хонхойж орсон хэсгээ дүүргэж зөв төрхтэй харагдах хүсэлтэй бол 
Дээр дурдсан тохиолдлуудад филлер хийлгэхэд тохиромжтой бөгөөд манай арьсны тасагт ирж зөвлөгөө авч өөрт тохирсон гоо сайхны үйлчилгээг авах боломжтой 😊💖

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        


Comments