[NANA Арьс арчилгаа] Сэвх, нөсөө толбо арилгах үр дүнтэй лазер

Сайн байцгаана уу? 😊
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Өнөөдрийн блогоор сэвх болон нөсөө толбо арилгах лазер эмчилгээний талаар мэдээлэл хүргэх гэж байна. Хэрэв та сэвх, нөсөө толбоо хэрхэн арчлах болон ямар аргаар арилгах зэргийг мэдэхийг хүсвэл блогийг дуустал уншаарай 💛💛💛
Сэвх, нөсөө толбыг ямар лазераар арилгах вэ? 
Хэрэв та өмнө нь арьс цайруулж нөсөө толбо арилгах лазерт орж үзсэн ч үр дүнгүй байсан бол таны арьсны онцлогийг буруу тодорхойлж лазерт орсон аль эсвэл лазерт орох давтамж буруу байсан зэрэг шалтгаанууд байж болно. 
NANA гоо сайхны эмнэлгийн арьсны тасагт хамгийн сүүлийн үеийн нөсөө толбо арилгаж, арьс цайруулах Celltoning Cellec IPL хэмээх лазерийг ашигладаг.  Энэхүү лазер нь өмнө хэрэглэгддэг байсан IPL хэмээх лазерийн шинэчлэгдсэн загвар бөгөөд сэвх, нөсөө толбыг гүнээс нь арилгадгаараа давуу талтай. Мөн хацрын улайлт, батгашилт, нүхжилт зэрэг арьсны асуудлуудад ч үр дүнтэй. 

Өөрт тохирсон лазер эмчилгээ
Хүн бүрийн арьсанд сэвх, нөсөө толбоны хэмжээ, гүн зэрэг өөр өөр байдаг тул та бүхэн арьсаа зөв оношлуулж тохирсон лазер эмчилгээг хийлгэх нь чухал билээ. Мөн лазерт орох давтамж маш чухал байдаг. Ерөнхийдөө нийт 5-10 удаагийн лазер эмчилгээнд 7 хоногт 1 удаа орох, хоёр долоо хоногт 1 удаа орох, сард 1 удаа ч орох тохиолдол байдаг. Лазер эмчилгээнд орох зай нь 100% тухайн хүний сэвх, нөсөө толбо хэр их, тод байгаа болон арьсны нимгэн зузаанаас шалтгаалдаг. 

CELLEC IPL Лазер эмчилгээг дараах хүмүүст санал болгож байна
  • Хэрэв таны арьс сэвх, нөсөө толбо ихтэй бол
  • Хэрэв таны арьс улайлт, батга, нүхжилттэй бол
  • Арьсны өнгө бараан, арьсны уян хатан чанар алдагдсан бол

Лазер эмчилгээний дараах арчилгаа
NANA Гоо сайхны эмнэлэгт арьсны лазерт орсны дараагаар арьсыг тайвшруулж чийгшүүлэх зорилгоор витамин арчилгаа хийлгэх боломжтой. 
Лазер эмчилгээний дараа арьс их хуурайшдаг тул ус сайн ууж, чийгшүүлэх тос болон нарны тосыг тогтмол түрхэхийг зөвлөж байна 🙌


 🙋‍♀️🙋‍♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал