[NANA Real Story] Шанаа багасгах мэс заслын өөрчлөлт
Сайн байцгаана уу? Блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе 😊
Ээлжит блогоороо шанаа багасгах мэс заслын талаар хүргэхээр бэлдлээ 💙
Ээлжит блогоороо шанаа багасгах мэс заслын талаар хүргэхээр бэлдлээ 💙
Шанааны яс том байх нь нүүрийг өргөн харагдуулах шалтгаан болдог билээ. NANA Гоо сайхны эмнэлэгт шанааны ясыг багасгах 2 төрлийн мэс ажилбар байдаг бөгөөд үүний нэг нь L зүсэлтийн арга юм. Энэхүү аргыг ашиглан 45 градусын шанааны ясны мэс ажилбарыг хийснээр илүү жижиг нүүртэй, залуу дүр төрхтэй болох боломжтой.
Ямар тохиолдолд шанаа багасгах мэс засал хийлгэхэд тохиромжтой вэ?
- 45 градусын өнцгөөс харахад шанааны яс хэт товойж харагддаг бол
Шанаанд зүсэлт хийж багасган хэт товойж харагдах шанааны хэлбэрийг засна.
- Хажуу шанаа хэт товойн гарч ирснээс үүдэн шанааны доод хэсэг хонхойн орсон тохиолдолд
Шанааны ясны хэмжээнээс шалтгаалан тайралт хийх хэмжээг тогтоож урагш шахаж өгснөөр хонхойсон шанааны хэлбэрийг засна.
- Эгц өөдөөс харахад товойж гарч ирсэн шанааны яснаас болоод нүүрний хэлбэр овон товон харагддаг бол
Нүүрний хэлбэрт тохируулан зүсэлт хийж, хонхойж харагдах хэсгийг дүүргэж өгснөөр нүүрний хэлбэрийг засна.
- Өргөн нүүртэй харагддаг бол
Шанааны хэлбэрт тохируулан бага хэмжээгээр зүсэлт хийж урагш шахаж өгснөөр нүүрний хэлбэрийг засна.
NANA Гоо сайхны эмнэлэгт шанаа багасгах мэс засалд орсон Тайланд бүсгүйн өөрчлөлтийг танилцуулж байна 💙
Мэс заслын өмнөх
Тайланд бүсгүй маань шанаа багасгах мэс заслаас гадна хамрын давтан мэс засал, нүдний мэс засал, нүүрэнд өөх суулгах мэс заслыг хамт хийлгэсэн 😍
3 сарын дараах бодит өөрчлөлт
Мэс заслаас хойш 3 сарын дараа гэхэд мэс заслын хаван бүрэн бууж нүүрний хэлбэр маш гоё харагдаж байна 😍
Comments
Post a Comment