Мини өөх соруулах мэс засал гэж юу вэ?

 NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе 😊

Өнөөдрийн блогоор NANA эмнэлэгт хийгддэг өөх соруулах мэс заслын талаар танилцуулахаар бэлдлээ. 

NANA Гоо сайхны эмнэлэгт хэдэн төрлийн өөх соруулах мэс засал хийгддэг вэ?

NANA Гоо сайхны эмнэлэгт яг одоогоор мини өөх соруулах мэс засал, их хэмжээний өөх соруулах мэс засал, хэвлийн өөх соруулах мэс засал, нүүрний өөх соруулах мэс засал, биеийн хэсэгчилсэн өөх соруулах мэс заслууд хийгдэж байна. Энэ дундаас "Мини өөх соруулах" мэс заслын талаар дэлгэрэнгүй хүргэх гэж байна.

Мини өөх соруулах мэс засал гэж юу вэ?

Энэхүү мэс засал нь дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэм бариад ч хасаж чаддаггүй биеийн хэсгийн өөхийг соруулах ажилбар юм. Мэс заслын хувьд аюулгүй бөгөөд хөхрөлт, хавдалт багатай, үр дүнтэй мэс засалд тооцогддог.


Өөх соруулах мэс заслыг ямар хүмүүс хийлгэвэл тохиромжтой вэ?

  1. Богино хугацаанд гоолиг биетэй болмоор байгаа хүмүүст
  2. Хоолны дэглэм бариад ч үр дүнгүй байгаа хүмүүст
  3. Бие бүхэлдээ өөх ихтэй хүмүүст
  4. Биеийн аль нэг хэсэгт өөх ихээр хуримтлагдсан хүмүүст
  5. Өөх соруулах мэс заслын дараах арчилгаа болон зориулалтын хувцас өмсөх төвөгтэй санагдаж байгаа хүмүүст
  6. Хурдан хугацаанд мэс засалд орох хүсэлтэй байгаа хүмүүст

NANA Гоо сайхны эмнэлэгт мэс засал яаж хийдэг вэ?

Inbody буюу биеийн бүтцийн шинжилгээ

Inbody буюу биеийн бүтцийн шинжилгээг хийлгэснээр биеийн өөх, тосны хэмжээ болон булчингийн хэмжээ зэргийг нарийн мэдэх боломжтой бөгөөд үүнд тулгуурлан мэс заслын төлөвлөгөөг гаргадаг.

Хэт авиан шинжилгээ /ЭХО/

Өндөр давтамжит хэт авиаг ашиглана арьсан доорх өөхний зузаан болон тархалтын хэмжээг тодорхойлдог.

Хамгийн бага зүсэлтийн арга

Мэс засал хийлгэх хэсгээс хамааран 2~3мм зүсэлт хийж мэс заслыг гүйцэтгэдэг. Иймд сорви тогтоно гэж санаа зовох зүйлгүй юм.

Эдийг бага гэмтээх аюулгүй мэс засал

Мэс заслын явцад судас болон мэдрэлийн эдийн гэмтэл бага бөгөөд мэс заслын дараа хурдан эдгэхэд туслах эмчилгээ болон арчилгээг хийж хөхрөлт, хавдалтыг бууруулдаг.

Нягт нарийн ажилбар

Арьсан доорх өөхөн давхаргыг жигд соруулдаг тул мэс заслын дараа арьс унжих болон овон товон үүсдэггүй. 

Хэрэв та өөх соруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол эмнэлэг болон эмчийн туршлагыг сайтар судалж, зөвлөлдсөний дараа орохыг зөвлөж байна. 

Мөн манай монгол зөвлөхүүдтэй холбогдож дэлгэрэнгүй зөвлөгөө авах боломжтой 😊

🙋‍♀️🙋‍♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE



Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал