Таны хөхний мэс засал амжилттай болсон уу?
Сайн байцгаана уу?
Өнөөдрийн блогоороо бид Захирал эмч Хван Дун Ёнтой хамтран амжилттай болсон хөхний мэс заслын эдгэрэх явц болон амжилтгүй болсон мэс заслын шинж чанаруудын талаар орууллаа.
Уг зураг нь хөхний мэс заслын 2 дахь долоо хоногийн дараах зураг бөгөөд
харахад нэг л эв хавгүй буруу хэлбэртэй болсон юмшиг харагдаж байна.
Гэхдээ маш амжилттай болсон бөгөөд 2 дахь долоо хоног дээр уг зураг дээрх шиг хөхний дээд хэсэг товойж хөх бага зэрэг гадагш мэт харагдаж байж хэвийн эдгэж байна гэж үздэг.
Хэрэв хөхний мэс засалд дөнгөж ороод удаагүй байхад хүссэн хөхний хэлбэр тань аль хэдийн харагдаж байвал буруу хийгдсэн гэж сэжиглэж болох бөгөөд 6 сарын дараа хөх унжих, буруу байрлалд орох зэрэг асуудал гарч болзошгүй юм.
Тиймээс хөхний мэс засал дөнгөж хийлгээд удаагүй ч хэлбэр нь таалагдахгүй байгаа бол энэ нь хэвийн эдгэх үйл явц бөгөөд 6 сар орчмын дараагаас байрлал, хэлбэрээ олдог учраас бүрэн эдгэх хүртэл эмчийн заавраар тэвчээртэй хандах хэрэгтэй байдаг.
ХӨХНИЙ МЭС ЗАСЛААС 1 САРЫН ДАРАА
Эхний зурагтай (14хоног дахь) харьцуулахад хөхний дээд хэсгийн товойлт багассан бөгөөд дээд хэсгээрээ Y хэлбэртэй хонхорхой үүссэн байгааг харж байна.
ХӨХНИЙ МЭС ЗАСЛААС 4 САРЫН ДАРАА
1 сарын дараахтай харьцуулахад хөх зөөлөрч, гадагшаа хэлбэртэй байсан хөх илүү хоорондоо нийлж өгсөн байгааг харж болно. Мөн дээд хэсгээрээ хэт товойсон байдал арилж, илүү натурал хэлбэр үүссэн байна.
ХӨХНИЙ МЭС ЗАСЛААС 6 САРЫН ДАРАА
6 сарын дараагаас ерөнхийдөө хөх эдгэрсэн гэж хэлж болно. Энэ үеээр хөх зөөлөрч натурал байдлаа олон, суулгац мөн адил биеийн хэсэг мэт хөдөлж эхэлдэг.
Хөхний мэс заслын дараа зөвхөн нэг хөхний дээд хэсгээр товойх, эсвэл мэс засал хийлгээд удсан мэт хэтэрхий гоё хэлбэртэй байх нь ямар нэгэн асуудалтай байх магадлалтай бөгөөд та яаралтай өөрийн эмчдээ хандан зөвлөгөө аваарай.
Мөн мэс заслын дараа эхний саруудад хэлбэр нь таалагдахгүй, хэтэрхий гадагшаа мэт эв хавгүй харагдаж байвал таны хөхний мэс засал амжилттай болсон байх магадлал маш өндөр ба эмчийн зааврыг даган тэвчээртэй хандах хэрэгтэйг зөвлөж байна.
Comments
Post a Comment