Зуны улиралд гоо сайхны мэс засал хийлгэхтэй холбоотой буруу ойлголтууд

Сайн байцгаана уу? NANA блогийн уншигч болон үйлчлүүлэгчиддээ энэ өдрийн мэнд! 

Энэ удаагийн блогоор "Зун мэс засал хийлгэх дэмий, зун хийлгэвэл шарх удаан эдгэнэ" гэх зэрэг бидний дунд байдаг ойлголт үнэн зөв үү, аль эсвэл худлаа юу гэдэг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

💛💛💛

Зуны улирал нь дулаан, чийглэг уур амьсгалтай тул ихэнх хүмүүс шарх удаан эдгэнэ, үрэвсэл үүснэ гэх ойлголттой байдаг. Тиймээс ч зуны улиралд мэс засал хийлгэхээс эмээж, өвлийн улиралд мэс засал хийлгэхийг илүүд үздэг. Энэхүү нийтлэг ойлголтуулдыг үнэн худал эсэхийг Солонгосын гоо сайхны эмч мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарлажээ. 

1. Зуны улиралд бактер илүү сайн үрждэг (Тийм)

Зуны улиралд халуун, чийглэг уур амьсгал нь бактери үржих таатай орчин болдог. Иймд багахан хөдөлгөөн хийхэд л хөлс ялгарч, энэ нь бактерийн өсөлтийг дэмжиж, шархны эдгэрэлтийг удаашруулж болзошгүй. Гэсэн хэдий ч орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, технологи болон эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд мэс засал хийгдэж байгаа тул зуны улиралд мэс засал хийх нь аюулгүй гэж мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Зуны улиралд гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол:

  • Мэргэжлийн эмч болон мэс засал хийлгэх гэж буй эмнэлгийг зөв сонгох хэрэгтэй.
  • Биеийн дархлаагаа сайжруулж хөнгөн алхаж хэвших нь шарх хурдан эдгэхэд тусладаг.

2. Зуны улиралд мэс заслын дараа үрэвсэл үүсэх магадлал өндөр байдаг (Үгүй)

Орчин үеийн анагаах ухаан болон антибиотикийн хөгжил дэвшил нь халдвар авахаас сэргийлж хурдан эдгэхэд туслах үүрэгтэй тул мэс засал хийлгэсэн хэсэгт үрэвсэл үүсэх эрсдэл маш бага байдаг. Харин эсрэгээрээ зөв арчилгаа хийгээгүйн улмаас үрэвсэл үүсэх боломжтой.

  • Мэс заслын дараа шархыг цэвэрхэн байлгах хэрэгтэй.
  • Бохир гар, бохир даавуу зэрэг зүйлсээр шархыг хүргэхгүй байх хэрэгтэй.
  • Согтууруулах ундаа, тамхинаас зайлсхийж, сайтар унтаж амрах чухал билээ.

3. Зуны улиралд мэс заслын дараах хаван удаан буудаг (Үгүй)

Мэс заслын дараах хаван нь улиралтай хамааралгүй байдаг. Зуны улиралд дулаан уур амьсгал нь цусны эргэлтийг сайжруулдаг тул хаван хурдан буудаг давуу талтай. Хаванг хурдан буулгахын тулд:

  • Мэс заслын дараах эхний 2-3 өдөр хүйтэн жин тавьдаг.
  • Дараах өдрүүдээс бүлээн жин тавьснаар цусны эргэлт сайжирч хурдан эдгэхэд тустай байдаг.
  • Жин тавихдаа мэс засал хийсэн хэсэгт ус хүргэхгүй байх хэрэгтэйг анхаараарай.

4. Зуны улиралд нарны туяа мэс заслын сорвинд сөрөг нөлөө үзүүлнэ (Тийм)

Зуны улиралд нарны хэт ягаан туяа нь шархны эдгэрэх явцад сорвины өнгө өөрчлөгдөх, эсвэл нөсөө толбо үүсгэх аюултай. Иймд мэс заслын дараа нарны туяанаас арьсаа хамгаалах нь маш чухал. Шархыг нарнаас хамгаалахын тулд:

  • Нарны тос хэрэглэхээс гадна нарны шил, малгай болон нарнаас хамгаалах зорилгоор шүхэр зэргийг хэрэглэх хэрэгтэй.
  • Нарны шууд тусгалаас зайлсхийх хэрэгтэй.
  • Сэрүүн, агааржуулалт сайтай газар байхыг зөвлөж байна.

Зуны улиралд гоо сайхны мэс засал хийлгэх нь аюултай гэсэн ойлголт нь орчин үеийн анагаах ухааны дэвшилтэй харьцуулахад үндэслэлгүй юм. Мэс заслын дараах арчилгаа нь улирлаас хамаарахгүйгээр шархны эдгэрэлтэд чухал нөлөөтэй байдаг. Иймд мэс засал хийлгэсэн эмч мэргэжилтнүүдийн заавар, зөвлөгөөний дагуу зөв арчлах нь хурдан эдгэхэд туслаад зогсохгүй мэс заслын үр дүндээ сэтгэл хангалуун байхад туслана. 

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        


Comments

Popular posts from this blog

[NANA Before & After] Хөх томруулах мэс заслын дараах бодит өөрчлөлтүүд | Part 2

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх