[NANA Blog] Гарын шууны өөх соруулах мэс засал
Гарын шууны өөх соруулах мэс засал гэж юу вэ?
Гарын шууны өөх соруулах мэс засал нь гарын шууны илүүдэл өөхийг арилгах, нарийхан, гоолиг гарын шуутай болгох зорилготой мэс засал юм. Энэ мэс заслыг хийхэд маш жижиш зүсэлт хийж, өөх соруулах төхөөрөмжийг ашиглан өөхийг сорж авдаг. Мэс заслын үр дүнд гарын шууны хэлбэр засагдаж, илүү гоолиг харагддаг.
Гарын шууны өөх соруулах мэс заслыг ямар хүмүүс хийлгэвэл зохимжтой вэ?
- Туранхай биетэй ч гар хэсэг болон гарын шуугаараа махлаг хүмүүс
- Унжсан гарын шуундаа санаа зовдог хүмүүс
- Урин дулаан зуны улиралд богино ханцуйтай хувцас өмсөх итгэлгүй хүмүүс
- Хувцас өмсөх үед ханцуйгаараа барьдаг хүмүүс
- Дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэм бариад ч гараараа турдаггүй хүмүүс
NANA Гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засал хийх явц
Инбоди шинжилгээИнбоди шинжилгээг хийснээр булчингийн масс болон биеийн дотоод өөхний хэмжээ зэргийг мэдэх боломжтой бөгөөд хувь хүн бүрийн биеийн бүтцэд дүн шинжилгээ хийж мэс заслын төлөвлөгөөг гаргадаг.

Өндөр давтамжтай хэт авиаг ашиглан арьсан доорх өөхний зузаан болон тархалтын хэмжээг тодорхойлж хувь хүн бүрт тохирсон мэс заслыг төлөвлөж гүйцэтгэнэ.
Мэс заслын дараах эмчилгээ
Судас болон мэдрэлийн эдийг бага гэмтээж мэс заслын дараах эмчилгээ болон арчилгааны тусламжтайгаар хөхрөлт болон хавдар хурдан бууж хурдан эдгэдэг.
Аюулгүй мэс засал
Арьсан доорх өөхийг жигд соруулснаар мэс заслын дараа арьс унжина гэж санаа зоволтгүй.
Өөх соруулах мэс засал хийлгэхийн өмнө анхаарах зүйлс
Мэс заслын өмнөх бэлтгэл: Мэс заслын өмнө архи, тамхинаас татгалзах, эрүүл хооллох хэрэгтэй. Мөн мэс заслын өмнө эмчийн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөх нь чухал.
Мэс заслын дараах арчилгаа: Мэс заслын дараа арьсны мэдрэмж, хавдах байдал, шархалалтыг анхаарч үзэх хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу арчилгаа хийх нь чухал.
Мэс заслын дараах арчилгаа: Мэс заслын дараа арьсны мэдрэмж, хавдах байдал, шархалалтыг анхаарч үзэх хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу арчилгаа хийх нь чухал.
Мэс засалд орохын өмнө эмчийн ур чадвар, эмнэлгийн тоног төхөөрөмж, орчин зэргийг харгалзан үзэж эмчтэйгээ маш сайн зөвлөлдсөний дараа мэс засал хийлгэх нь чухал билээ.
NANA Гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэн модель эмэгтэйн мэс заслын үр дүнг хуваалцаж байна.
Өнөөдрийн блогоор зун цаг ирж буйтай холбогдуулан гарын шууны өөх соруулах мэс заслын талаар мэдээлэл бэлтгэлээ. Хэрэв та бүхэнд асуулт байвал сэтгэгдэл бичээрэй.
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment