[NANA Blog] Солонгос оддын хамгийн их хийлгэдэг ТОП 5 мэс засал

NANA-гийн блог уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе 😊
Өнөөдрийн блогоор Солонгосын алдартай дуучин, жүжигчин,
олны танил хүмүүс ямар мэс засал хамгийн их хийлгэдэг вэ гэдгийг мэдэж авцгаая
💜💜💜
Хамгийн их хийлгэдэг мэс заслын 5 болон 4-т нүүрний хэлбэр засах болон
давхрааны мэс засал ордог байна.
Солонгос олны танил болсон жүжигчид болон дуучдын хувьд
дебют хийхийн өмнө хийлгэх нь элбэг байдаг.
5. Нүүрний хэлбэр засах мэс засал
Нүүрний хэлбэр засах мэс засалд урд эрүүний хэлбэр засах мэс засал,
дөрвөлжин эрүү багасгах мэс засал, шанаа багасгах гэсэн мэс заслууд ордог.
Уг мэс заслын үр дүнд хүний нүүрний хэлбэр багасч зөөлөн дүр төрхтэй болдог.

4. Давхрааны мэс засал
Олны танил одуудын хувьд дебют хийхийн өмнө
давхрааны мэс засал хийлгэх нь их байдаг.
Харин сүүлийн үед нэр алдарт хэдийнээ хүрсэн одууд
давхрааны мэс засал хийлгэх ихсээд байгаа билээ.
Жишээлбэл, Blackpink хамтлагийн Rose, Red Velvet хамтлагийн Joy нар.


3. Арьс татах мэс засал
Арьс татах мэс засал нь үрчлээсийг арилгаж арьсны уян хатан чанарыг
сайжруулдаг бөгөөд нүүрийг өргөж V хэлбэртэй болгодог.
Нүүрний хэлбэр засах мэс засалтай харьцуулахад хөнгөн мэс ажилбарт тооцогддог.

2. Нүүрэнд өөх суулгах мэс засал
Хүн нас ахих тусам нүүрээрээ турж хөнхийх нь
наснаасаа хамаагүй овортой харагдах шалтгаан болдог.
Иймд өөх суулгах мэс заслыг хийлгэснээр нүүрний хэлбэр зөв болж
илүү залуулаг, үзэсгэлэнтэй харагдах боломжтой.
Тиймээс ч Солонгос одуудын хувьд нүүрэнд өөх суулгах нь
хамгийн ихээр хийлгэдэг мэс заслын нэг яах аргагүй мөн юм.

1. Хамрын мэс засал
Солонгос одуудын хувьд хамгийн их мэс хийлгэдэг
мэс заслын 1-т хамрын мэс засал ордог байна.
Хамрын мэс засал нь нүүрийг жижиг харагдуулахаас гадна
камерны өмнө зөв төрхтэй харагдуулдаг байна.

Энэхүү блогоор Солонгос одуудын хамгийн их хийлгэдэг TOP 5 мэс засал
болон мэс заслуудын талаар товч мэдээллийг хүргэлээ.
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment