Motiva vs Mentor аль суулгац танд тохирох вэ?
Хэрэв та хоёр суулгацаас алийг нь сонгохоо мэдэхгүй байвал манай мэргэжлийн зөвлөх болон эмчээс зөвлөгөө аваарай. Мөн энэхүү мэдээлэл шийдвэрээ гаргахад тань бага ч гэсэн нэмэр болно гэж найдаж байна.
Мотива-гийн хувьд хамгийн их дүүргэлт өгдөг
мэдрэмж өгдөг бөгөөд мэс засал хийлгэсэний дараа хөхний доогуурх хэсэгт дүүргэлтийн хэмжээ их хирнээ хүчтэй мэдрэмж өгдөг.
Хөхний толгой хэсгээс хөх доогуурх хүртэл дүүрсэн мэдрэмж өгөх бөгөөд мэс засал хийлгэх гэж байгаа үйлчлүүлэгчийн хөхний хоорондын зай хол бол Мотива суулгац хийлгэсэн тохиолдолд хоорондын зайг ойртуулж өгдөгөөрөө давуу талтай.
Мотива хэмжээ олон төрөл байдаг-2 хөхний хэмжээ өөр тохиолдолд адилхан болгож дүүргэж өгөхөд хамгийн их давуу талтай мөн хэт туранхай тохиолдолд цээжний яс жижиг тохиолдолд томруулах давуу талуудтай юм.
Мэнтор суулгац нь гаднах байдал нь нимгэн хирнээ суналт сайтай учир тасрах болон хагарах аюулгүй бөгөөд хүрэхэд яг өөрийнх мэт зөөлөн мэдрэмж өгдөгөөрөө давуу талтай.
Хүрэх мэдрэмж нь чухал гэж бодсон хүмүүс энэ суулгацыг сонгоход илүү сэтгэл ханамж авдаг. Мөн шинэ төрлийн Mentor BOOST суулгац нь хөхний дээд хэсгээр илүү дүүргэлт хүсч буй болон хөхний арьс нимгэн, туранхай хүмүүст илүү тохиромжтой.
Comments
Post a Comment