Хоёр хөх тань хоорондоо өөр байгаад байна уу?


Сайн байна уу? Өнөөдрийн блогоор та бүхэнд хөхний хэлбэр хэмжээний өөрчлөлт болон хоёр тал өөр үед ямар арга хэмжээ авч болох талаар мэдээлэл бэлтгэлээ.


Хөхний тэгш бус байдал гэж юу вэ?
Мэдээж хүн бүрийн хувьд тэгш бус байдал нь хэлбэр хэмжээ зэрэг өөр өөр хэмжүүрүүдээс хамаарч болох ч мэргэжлийн эмчийн хувьд тэгш бус байдал нь дараах стандартад хамаардаг:

- Хөхний толгой ижил түвшинд байна уу?
- Хөх голдоо нийлж байна уу?
 -Хөхний доорх шугамын байрлал ижил үү?


Дээрх стандартын дагуу бид хөхний тэгш бус үгүйг шийддэг.

Илүү нарийвчлавал мөр, эгэмний ясны өндөр, аарцагны хазайлт зэргийг мөн харгалзан үздэг.



Мэс засалаар засагдах боломжтой юу?

Мэдээж мэс заслын аргаар түргэн үр дүнд хүрч болох ч 
үүнээс өмнө ясны байрлал болон яс, нуруу цэх эсэх, ямар нэгэн өөр асуудал байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байдаг.
Аарцагны хазайлтгүй мөр, эгэмний ясны өндөр ижил түвшинд байвал мэс засал илүү үр дүнтэй байдаг бөгөөд хөхний толгой ижил түвшинд боловч өөр өөр хэмжээтэй хөхийг суулгац ашиглан засах боломжтой. 


Гэнэт хоёр өөр болчихсон бол яах вэ?

Зарим үйлчлүүлэгчдийн хувьд энэ тэгш бус байдал нь гэнэт үүссэн байдаг.

Энэ тохиолдолд хөхний үзлэгт хамрагдахыг зөвлөдөг бөгөөд хавдар эсвэл уйланхай үүссэн байх магадлалтай байдаг. Тиймээс ямар нэгэн шийдвэр гаргахын өмнө үзлэгт хамрагдаж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь маш чухал юм.

Манай эмнэлэгт хөхний бүх төрлийн үзлэг хийгддэг бөгөөд хөхний мэс засалд орохын өмнө заавал шинжилгээнд хамрагддаг билээ.

Мөн энэ 5 сарыг дуустал хөх томруулах мэс засалдаа хямдрал зарласан байгаа.


🙋‍♀️🙋‍♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        


 

Comments