Өөх суулгах мэс заслын талаарх бүх зүйл

Сайн байцгаана уу? Өнөөдрийн блогоороо та бүхэнд өөх шилжүүлэн суулгах мэс заслын талаар мэдээлэл орууллаа. Энэхүү мэс засал нь зөвхөн нүүрэнд гэлтгүй биеийн бусад олон газар хийгдэх боломжтой бөгөөд маш үр дүнтэй залуужуулах, галбиржуулах мэс засал юм.
Аль хэсгийн өөхийг ашигладаг вэ?

Өөх шилжүүлэн суулгах мэс засал нь биеийн нэг хэсгийн өөхийг биеийн өөр хэсэгт шилжүүлэн суулгах мэс засал юм. Ихэвчлэн гуя, хэвлий болон өгзөгний өөхийг ашиглан хийгддэг бөгөөд мэс заслын өмнө хангалттай өөх байгаа эсэхийг мэргэжлийн эмчид заавал шалгуулах хэрэгтэй байдаг.

Хэрэв таны духны яс овойж харагддаг бол духанд өөх суулгаж өгснөөр илүү зөөлөн төрхтэй болох боломжтой

Нүдний доорх цүлхэн тэгшлэх мэс засал нь мөн адил өөх шилжүүлэн суулгах мэс заслын нэг төрөл бөгөөд нүдний доор байрлах өөхийг тарааж жигд суулгаж өгснөөр илүү эрч хүчтэй, залуу төрхийг бий болгодог. Хэрэв нүдний доорх өөх хэт бага эсвэл хэтэрхий хонхойж орсон бол бусад хэсгийн өөхийг шилжүүлэн суулгах аргаар засах боломжтой байдаг.

Бүтэн нүүрний өөх суулгах мэс засал нь нүүрний зарим хэсэгт өөхгүйгээс болж хонхойж орон хөгшин харагдуулдаг эсвэл хэт их жин алдсанаас болж нүүрний өөх багасан үүнээсээ болж хөгшин, наснаасаа овортой харагддаг хүмүүст тохиромжтой.
Өөх шилжүүлэн суулгах мэс засал хамгийн түгээмэл хийгддэг хэсэг нь нүүр бөгөөд хонхойж орсон, овойж товойсон хэсгийг дүүргэж өгснөөр илүү залуу харагдуулах үр дүнтэй.
Мөн бидний нэрлэдэгээр "гунигийн зураас"буюу хамар болон хацар хоорондын үрчлээг арилгахад маш үр дүнтэй мэс засал юм.
Хэрэв та хөхөндөө суулгац суулгахыг хүсэхгүй байгаа бол өөх суулгах мэс заслыг сонирхоод үзээрэй. Суулгац суулгах мэс заслаас ялгаатай нь хүссэн хэмжээгээр томруулах боломжгүй бөгөөд туранхай хүмүүст өөх багатайн улмаас хийхэд хүндрэлтэй мэс засал юм.
Нүүрэнд өөх суулгах мэс заслын эдгэрэх явц


Уг мэс засал нь биеийн хэсгээс хамаарч 14 хоногт ихэнх хавдар буурдаг бөгөөд 3-6 сарын дотор хавдар бүрэн буудаг. Мэс засал хийлгэсний дараа мэс заслын хэсэгт халуун, хүйтэн жин тавих, чанга даралт өгөх, хүчтэй үрэх хориотой.
🙋♀️🙋♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой


Comments
Post a Comment