Positive Mongolians NANA эмнэлгээр үйлчлүүлсэн нь



 Сайн байцгаана уу? Өнөөдрийн блогоороо та бүхэнд Positive Mongolians-ын хосууд болох Түвшинбаяр болон Дөлгөөний хагалгааны түүхийг танилцуулж байна.


Түвшинбаяр ахын маань хувьд нэг талын зовхи нүдээ хучих, сормуус нүдээ хатгах, духны булчингаар нүдээ нээх зэрэг шинж тэмдэгүүд байсан учраас хараа муудах, духанд үрчлээ үүсэх зэрэг асуудлаас сэргийлж дээд зовхины мэс засал болон хамрын нэг талын нүх битүүрэх асуудал байсан учраас эмчилгээний хамрын мэс засал зэргийг хийлгэсэн байгаа.


Ерөнхийдөө хагалгаа хийлгэснээс эхний 5 хоног хамгийн их хавддаг бөгөөд үүний дараагаас эрчимтэй буурж 1 сарын дотор ерөнхий төлөв байдал харагдаж эхэлдэг. Хагалгаа хийлгэснээс 6 сараас 1 жилийн дотор хаван бүрэн буурж шинэ дүр төрх тань бэлэн болсон гэсэн үг юм.
Хамрын хагалгааны хувьд эхний 3 хоног хамар дотроо эмчилгээний хөвөнтэй байдаг бөгөөд эмнэлэгт ирж авахуулдаг.

Дөлгөөн эгчийн хувьд хөх томруулах мэс засалд Motiva Суулгац ашиглан орсон бөгөөд хөхний мэс засал нь харьцангуй эдгэрэх үйл явц хурдан мэс засал юм.


Манай эмнэлэгээс мэдээж хагалгааны дараах эмчилгээ, үзлэг, эдгэрэлтийг түргэсгэх үйлчилгээ зэргийг хариуцан хийж гүйцэтгэдэг.





Эдгэрэлтийн эхэн үед хагалгаа хийлгэсэн хэсэг их хэмжээгээр хавдах нь эдгэрэлтийн нэг хэсэг учир зөвхөн түр зуурых бөгөөд хүлээцтэй хандах хэрэгтэй байдаг. Харин үлдэх эрүүл мэнд гоо сайхан нь насан туршийх учраас танд ч гэсэн зовхи унжих, хамар битүүрэх гэх мэт эрүүл мэнд гоо сайхны асуудлууд байгаа бол манай эмнэлэгт хандаарай.


ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/






Comments