[NANA breast] Хөх томруулах мэс засал бүрэн эдгэх хугацаа 💁‍♀️


Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ хөх томруулах мэс заслын
блогоо хүргэхээр бэлтгээд байна.


Хөхний мэс засал хийлгэж байгаагүй болон
энэ төрлийн мэс заслын талаарх мэдээлэл багатай хүмүүст зориулан 
мэс засал хийлгэсний дараа хэдий зэрэг хавдаж,
хэр хугацаанд зовиуртай байдаг, сорви үлддэг эсэх гээд
эдгэрэлт, гам барилтын талаар товчхон мэдээлэл хүргэе.
Бодит моделийн зурган дээрээс хамтдаа ОЛЖ МЭДЭЦГЭЭЕ😎😘

Мэс заслын өмнө шийдэх ГУРВАН ЗҮЙЛ

Мэс заслын өмнө эмчтэйгээ уулзаж шийдэх гурван зүйл байдаг.
💙Хөхний суулгацын төрөл
💙Суулгацын хэмжээ
💙Зүсэлт хийх байрлал(суганы хэсэг, хөхний доогуур)


Модель бүсгүйн хувьд туранхай,
өөрийн хөхний зөөлөн эд багатай учраас
арай нягт гельтэй суулгацууд болох
ментор экстра болон мотива суулгац хоёроос сонголтоо хийсэн.
Тэрээр эмчтэйгээ сайтар ярилцсаны эцэст
ментор экстра суулгацаар

баруун талдаа 320сс
зүүн талдаа 300сс 

хэмжээтэй суулгац суулгасан.
Зүүн талдаа арай бага хэмжээтэй суулгац
хийлгэсэн шалтгаан нь зүүн цээж нь баруун талаасаа
арай илүү өндөртэй холбоотой юм~


Харин мэс заслын аргын хувьд
суганы хэсгээрээ зүсэлт хийлгэж суулгасан байгаа.
Мэс заслын дараа дээра зурган дээрх шиг
зориулалтын хөхний даруулга нэг сарын хугацаанд 
зүүх хэрэгтэй байдаг. 


Мэс заслын дараах зовиурын хувьд
эхний 2-3 хоног цээж хэсгээр хүндэрч, хөндүүрлэх мэдрэмжтэй байдаг ба
4 дэх хоногоос зовиур нь эрс сайжирч энгийн амьдралдаа
ороход асуудалгүй хэмжээнд ордог.


Эмнэлэг дээр мэс заслаас 7хоногийн дараа ирж
эмчдээ үзүүлэн, дээрх зураг шиг
хаван буулгах, мэдрэмж зөөлрүүлэх, язралтаас сэргийлэх гэх мэт
цогц арчилгаа, эмчилгээг авах боломжтой.


Сорвижилтын хувьд мэс заслын дараа манай эмнэлэгт
ил оёдол тавихгүй, цавуугаар наалт хийдэг учраас шарх нь маш
цэвэрхэн эдгэдэг.
Ялангуяа суганы хэсгээр зүсэлт хийвэл эхэндээ зүсэлтийн зураас нь анзаарагдаж байгаад хугацаа өнгөрөх тусам огт мэдэгдэхгүй хэмжээнд болж эдгэдэг.
Хэрвээ хурдан эдгээхийг хүсвэл эмнэлэг дээр сорви арилгах лазерь, тарилга гэх мэт арчилгаа эмчилгээнүүд байдаг.

Нэмэлт эмчилгээ арчилгаа авахыг хүсвэл
та зөвлөгөө авах гэж ирэхдээ
хариуцсан  зөвлөгөөний ажилтандаа хэлээд 
төлөвлөгөө гаргуулахад болно🤗


Мэс заслаас хойш гурван сарын хугацаанд нь
спорт цээживч өмсөж өгөхийг зөвлөдөг байгаа.
Харин гурван сар өнгөрчихвөл 
түүнээс хойш хүссэн дотуур хувцсаа
чөлөөтэй өмсөх боломтой болно💃💃


💋💖МЭС ЗАСЛЫН ДАРААХ ӨӨРЧЛӨЛТ

ӨМНӨХ & ДАРААХ



Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        


Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал