[NANA-real story] Хүнхэр зовхинд давхраа хэрхэн хийдэг вэ? 🍁🍂👀

 


Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэднийг  хүргэе. 😉🍁
Өнөөдөр та бүхэндээ нүдний мэс заслын талаар 
мэдээлэл хүргэхээр бэлтгээд байна.
💥💥💥
Нүдний мэс засал нь тухайн хүний нүдний хэлбэр, онцлог шинжээс хамаараад
хийгдэх мэс засал нь олон төрөл байдаг.  
Тэгвэл хүнхэр нүдэнд давхраа хийхдээ ямар аргаар хийх нь
илүү тохиромжтой байдаг вэ?


Дээрх зургийг харвал дээд зовхины өөх багатайгаас болоод нүдний хэлбэр хүнхийж, давхрааны олон зураас үүссэн байна. Энэ нь наснаасаа илүү овортой харагдахад нөлөөлдөг.
 Энэ тохиолдолд дан ганц давхрааны мэс засал хийснээр энэ асуудлыг шийдэх боломжгүй учраас хамт дээд зовхинд өөх шилжүүлэн суулгах  мэс заслыг хийх нь хамгийн үр дүнтэй байдаг.


Манай үйлчлүүлэгчийн хувьд ч гэсэн

давхрааны мэс заслаас гадна  дээд зовхинд өөх шилжүүлэн суулгах мэс заслыг

хамт хийлгэсэн байгаа.  


Мэс заслын маргааш өдрөөс нүдний хаван ихэсч, хөхөрдөг үе. Тиймээс оёдол авахуулах хүртлээ нүдний дусаагуур, нүдний шархан дээрээ тос түрхэж өгөх хэрэгтэй байдаг.


Эмнэлгээс бичиж өгсөн эмийг 5-7 хоног зааврын дагуу
уух нь эдгэрэлтэнд сайнаар нөлөөлдөг. 
Мөн дээд зовхинд өөх суулгахдаа өөрийн хэвлий юм уу гуяны хэсгээс
өөх соруулж авдаг. Энэ хэсгийн шархаа 
ариутгагч хөвөнгөөр зааврын дагуу арчилж болно.


Давхрааны оёдлыг 7 хоногийн дараа авдаг.
*Хурдандаа 5-6 хоногийн дараа авах боломжтой.
Эхний 1-2сард хаван ихтэйгээс гадна
сорви харьцангуй тод байдаг үе байгаа.


Давхрааны эдгэрэлт бүрэн явагдахад дунджаар
4-6 сар зарцуулагддаг. 
Хаван бүрэн буугаагүй ч гурван сарын дараа гэхэд
үр дүнг хангалттай харах боломжтой болохыг дээрх зургаас харж болно😍😍


🌼Сорвины эдгэрэлтийн 
үйл явц


3 сарын дотор сорви маш сайн бүдгэрсэн байгааг харж болно.
Үүнээс хойш ч гэсэн хугацаа өнгөрөх тусам аажмаар бүдгэрсээр
мэдэгдэхээргүй болдог. 💖🤗🤗
#НАНАэмнэлэг
#төрөлхийнмэт #давхраа

✨✨✨✨

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Comments