[НАНА-хөхний мэс засал] Унжсан хөхний мэс засал 💁‍♀️🎀


Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ хөх сойх мэс заслын талаар 
мэдээлэл хүргэхээр бэлтгээд байна.

🌼🌼🌼

Дундаж насны эмэгтэйчүүдийн дунд
хүүхэд төрүүлж хөхүүлснээс болон жингийн хэлбэлзэлтэй
холбоотойгоор хөх унжиж, хэлбэрээ алдах асуудал
элбэг тохиолддог. Энэ тохиолдолд хөх сойх болон хөх томруулах мэс заслаар
энэхүү асуудлыг шийдэх боломжтой.

Унжилтын байдлаасаа хамаараад 
хийгдэх мэс засал нь харилцан ялгаатай байдаг болохыг
дээрх хүснэгтээс харж болно.
Бодит жишээн дээр авч үзэцгээе~🤗


Зурган дээрээс харвал унжилт үүсэхээс гадна
хөхний дээд хэсэг хонхойж орсон хэлбэртэй болсон байна.
Тиймээс ийм хөхний хэлбэрийг засахын тулд
сойх мэс заслаас гадна хөх томруулах мэс заслыг хамт хийх нь үр дүнтэй.
Сойлтын хувьд унжсан хэмийг тооцож харвал
2° төрөлд багтахуйц харагдаж байгаа учраас
хөхний толгойн сойлтыг хамт хийж өгсөн.


Энэ арга нь сойлтыг хөхний толгойн хэсгийг тойруулан зүсч хийх ба
суулгацыг суганы хэсгээр зүсэлт хийн суулгадаг.


Энэ төрлийн мэс засал нь зүсэлт ил хийгддэг учраас
эхэн үедээ сорвины байдал нэлээн тод байдаг.


Гэхдээ хугацаа өнгөрөх тусам аажмаар бүдгэрдэг учраас
хөхний бор тойргоос болоос эдгэрэх хугацаа бүрэн өнгөрсний дараа
анзаарагдахгүй хэмжээнд очдог. 


Та бүхэн энэ төрлийн мэс засал 
хийлгэхээр төлөвлөж байгаа бол
эмнэлэг дээр ирээд
мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваад үзэхийг
санал болгож байна😎🙋‍♀️

✨✨✨✨

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


 

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал