Давхраагаа хэрхэн нүдэндээ тааруулж хийлгэх вэ?






 Сайн байцгаана уу? Цагийн эрхээр нүдний хэлбэр, будалт зэрэг нь трендээ үргэлж дагаж өөрчлөгддөг ч гэсэн давхрааны мэс засал хийлгэх хүмүүс жилээс жилд буурахгүй байна. Та ч гэсэн давхрааны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа эсвэл аль хэдийн хийлгэсэн мэс засал тань таалагдахгүй байгаа бол та бүхэнд зориулж НАНА гоо сайхны эмч нарын зөвлөгөөг хүргэж байна. 

Хэрэв таны нүд:

1. Сул, ядарсан харагддаг бол:

Нүдний эргэн тойрны булчин сул байх нь ядарсан харагдуулдаг бөгөөд улмаар духны булчингаа их ашигласнаар духны үрчлээ амархан үүсч мөн хагалгааны сорви хэтэрхий ил харагдах сөрөг талтай. 
Хэрэв таны нүд эрч хүчгүй, сул харагддаг бол таньд нүдний булчин чангалах мэс заслыг санал болгож байна. Энэ мэс засал нь духны хүч биш нүдний булчинг ашиглан нүдийг чангалж илүү залуухан, цоглог харагдуулах боломжтой давхрааны мэс засал юм. Энэ хагалгаа нь сорви үүсгэдэггүй тул хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй, мөн хавдалт болон өвдөлт нь бага гэдгээрээ давуу талтай. 

Зүсэлттэй нүдний булчин чангалах мэс засал

Зүсэлтгүй нүдний булчин чангалах мэс засал

Зүсэлтгүй давхрааны мэс засал

Нүдний булчин чангалах мэс засал нь зүсэлттэй зүсэлтгүй гэсэн хоёр төрөл бөгөөд таны зовхиноос хамаарж өөртөө таарсан үйлчилгээг авах боломжтой. 


Хэрэв таны нүд: 
1. Дээд зовхи унжсан эсвэл өөх ихтэй
2. Зовхины тэгш хэм алдагдсан бол: 

Хэрэв нүдний дээд зовхи өөх ихтэй эсвэл арьс унжсан үед давхраа унжиж тухгүй байдал үүсгэх магадлалтай бөгөөд үүнээс сэргийлж та дээд зовхинийхоо илүүдэл өөх болон арьсийг авхуулснаар илүү залуу эрч хүчтэй харагдах боломжтой юм. 
Мөн зовхиний тэгш хэм алдагдан зовхи тань хоёр өөр харагдах эсвэл өмнөх хагалгаанаас тэгш бус байдал үүссэн бол таньд зүсэлттэй давхрааг санал болгож байна. 

Зүсэлттэй давхрааны мэс засал
Зүсэлттэй давхрааны мэс засал нь зузаан зовхитой болон нүдний тэгш хэм алдагдсан эсвэл давтан мэс заслын үед хамгийн тохиромжтой мэс засал юм. 
Зөвхөн зовхи гэлтгүй таны нүдний хоорондох зай, хөмсөг-нүдний хоорондох зай гэх мэт олон зүйлээс хамаарч Дух сойх мэс засал, Нүүрний арьс татах, Нүүрний өөх соруулах зэрэг өөрийн төрхөнд таарсан үйлчилгээг авах боломжтой бөгөөд мэргэжлийн эмч, зөвлөхтэй холбогдож илүү тодорхой мэдээлэл аваарай 💗 


Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        

  

Comments