Гоо сайхны эмнэлэг сонгохдоо анхаарах зүйлс
Гоо сайхны эмнэлэг сонгохдоо анхаарах зүйлс
Бүгдээрээ сайн байцгаана уу, өнөөдрийн блогоороо та бүхэндээ гоо сайхны эмнэлэг болон эмчээ сонгохдоо анхаарч болгоомжлох зүйлсийн талаар мэдээлэл орууллаа. Хэрэв та ямар нэг гоо сайхны хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа бол мэдээж эмнэлэг чухал ч гэсэн үйлчлүүлэгчдийн хувьд эмчийн сонголт илүү чухал бөгөөд эмчийн арга барил болон туршлага гоо зүйн мэдрэмж зэргээс таны эцсийн үр дүн түүнчлэн таны эрүүл мэнд гоо сайхан ихээхэн хамаарна.
Тэгвэл энэ их гоо сайхны эмнэлэг дундаас хүссэн үр дүнд тань хүргэж чадах газрыг хэрхэн сонгох вэ? Тэгвэл таньд дараах хэдэн зөвлөмжийг танилцуулъя
1. Эмчийн гэрчилгээ, боловсрол болон туршлагыг сайн харах
Хүмүүс ихэвчлэн эмчийн мэдээлэлд анхаарал хандуулдаггүй ч эмнэлгийн вэбсайт болон танилцуулга дээр заавал байх ёстой зүйл бөгөөд эмчийн мэдээлэл тодорхойгүй бол та зайлсхийгээрэй. Мөн та хүссэн үр дүндээ хүрье гэвэл эмчийхаа туршлага болон баталгаатай мэс заслын өмнөх болоон дараах зургуудыг сайн хараарай.
2. Гол зөвлөгөөгөө эмчээсээ авах
Таны эмч туслах ажилтантай байх ёстой бөгөөд тэд таны зөвлөгөөнд оролцох хэдий ч зөвхөн туслах эсвэл сувилагчтай зөвлөлдөхөөс зайлсхийгээрэй. Таны ерөнхий зөвлөгөө эмчтэй байх ёстой бөгөөд тэд танд хангалттай цаг гаргаж, таны хэрэгцээг сонсож, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар тантай ярилцах ёстой. Мөн эмч танаас хүсч буй үйлчилгээний талаар хангалттай асуулт асууж анхаарал хандуулж байгаа эсэхийг хараарай.
3. Мэс заслын хэрхэн явагдах болон мэс заслын дараах арчилгааны талаар хангалттай мэдээлэл авах
Гоо сайханы мэс засалд юу ч нууцлаг байх ёсгүй бөгөөд эмнэлгээс таньд хагалгааны өмнөх болон дараах үйл явц, арчилгааны талаар ил тод байж хангалттай мэдээлэл өгөх ёстой. Та бүрэн эдгэрэхэд хэр их хугацаа зарцуулахаас эхлээд үр дүн тань сэтгэлд нийцэхгүй бол ямар арга хэмжээ авах мөн түүнчлэн ямар төрлийн өвчин намдаагч хэрэглэж байгаа талаар ч бүрэн мэдээлэл авах эрхтэй.
4. Хэтэрхий хямд үнэтэй бол болгоомжил
Та нэгэнт өөрийн бие болон гоо сайханд өөрчлөлт хийхээр шийдсэн бол хамгийн хямдыг биш хамгийн сайныг сонгох хэрэгтэй. Гоо сайхны мэс засал бол өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт бөгөөд наймаа биш гэдгийг санаарай. Та мэс заслын эмчийн ур чадвар, боловсон хүчний чанар, туршлага, үйлчилгээ болон шаардлагатай бүх зүйлд төлбөр төлж байгаа бөгөөд хэтэрхий хямд үнэ нь ихэвчлэн эдгээрийн аль нэгийн чанар ч мөн адил буурч байна гэсэн үг юм.
❤❤❤❤
😀😀😀😀
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~
ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/

#солонгоынгоосайхнымэсзасал #нанаэмнэлэг #гоосайхнымэсзасал #мэсзасал #солонгосэмч
Comments
Post a Comment