[НАНА-чөлөөт блог] Та ямар төрлийн биетэй вэ?💁‍♀️

 


Та ямар төрлийн биетэй вэ?

Та зарим хүмүүс яагаад их идээд таргалдаггүй юм бол гэж бодож байсан уу? эсвэл та өөрөө ус уухад л таргалаад байгаа юм шиг санагддаг уу? Мэдээж хүн хүний биеийн онцлог өөр. Тэгвэл энэ "онцлог" нь хүний генетик болон булчин, өөх ба ясны харьцаа, гормоны түвшин зэрэг олон зүйлээс хамаардаг байна.

Хүний биеийг объектив байдлаар нь ерөнхийдөө Эктоморф, Месоморф, Эндоморф эсвэл эдгээрийн хослол гэж ангилдаг бөгөөд эмнэлэгт эсвэл зарим gym д өөрийнхөө BMI буюу биеийн жингийн индексийг шалгаснаар илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой ч дараах асуултуудаар та аль ерөнхий ангилалд хамрагдахаа мэдэх боломжтой бөгөөд үүндээ таарсан дасгал хийж хоолны дэглэм барих нь биеээ эрүүл залуу байлгахад тус болно.

Асуулт

№1. Таны бие харагдах байдлаасаа эдгээрийн аль нь илүү давамгай вэ?

a. Яс

b. Булчин

c. Биеийн өөх 


№2. Таны мөр таны ташаатай харьцуулахад

a. Ташаа мөрнөөс өргөн

b. Харьцангуй адил 

c. Мөр ташаанаас өргөн


№3. Эдгээрээс аль нь таны биетэй илүү төстэй вэ?

a. Харандаа

b. Элсэн цаг

c. Лийр


№4. Нэг гарын дунд болон эрхий хуруугаар нөгөө гарынхаа бугуйг тойруулахад

a. Хуруунууд хоорондоо чөлөөтэй хүрнэ.

b. Хуруунууд хоорондоо дөнгөж хүрнэ.

c. Хуруунууд хоорондоо зайтай.


№5. Tаны бие эдгээрийн аль нь вэ?

a. Жин нэмэхэд хүндрэлтэй.

b. Амархан жин нэмж хасдаг.

c. Амархан жин нэмдэг ч жин хасахад хүндрэлтэй


№6. Таны бие өсвөр насандаа эсвэл өсч дуусахдаа ямар харагддаг байсан бэ?

a. Урт туранхай 

b. Хүчирхэг, хөнгөн 

c. Зөөлхөн,  өргөн том 


№7. Та идэвхтэй дасгал хийж байгаад хэдэн сар завсардахад:

a. Булчин болон хүчээ хурдан алддаг

b. Бараг өөрчлөлт байдаггүй

c. Бие зөөлөрч өөхөөр хурдан таргалж эхэлдэг


№8. Бие барьсан өмд өмслөө гэж бодья, энэ үед:

a. Өмд аль нэг хэсэгт гацахгүй, төвөггүй өмснө.

b. Өмсөхөд хүндрэлтэй, гэхдээ яаж ийж байгаад өмсөж чадна.

c. Гэдэс товчлогдохгүй, ташаа хэсгээрээ гацна.


№9. Их хэмжээний нүүрс устай хоол (пизза, паста, цуйван г.м) идсэний дараа таны бие:

a. Хэвийн, ямар нэг өөрчлөлтгүй

b. Сэтгэл санаа тайвширч таатай санагддаг, гэдэс хатуурсан мэдрэмж авдаг

c. Ядарч нойр хүрдэг, бие хөөсөн таагүй мэдрэмж авдаг


№10. Та өөрийн ясны бүтэцээ тодорхойлвол:

a. Ясны хүрээ жижиг

b. Ясны хүрээ дунд зэрэг

c. Ясны хүрээ том, том ястай



Хэрэв таны хариулт ихэвчлэн a бол та Эктоморф төрлийн биетэй бөгөөд энэ төрлийн биетэй хүмүүс "Юу ч идээд таргалдаггүй" хүмүүс юм. Ерөнхийдөө хоол, шим тэжээл шингэлт хурдан учраас хоолны дараа ч хурдан өлсдөг бөгөөд шулуун нарийхан биетэй үе мөч урттай хүмүүс байдаг. Уураг, ислэг ихээр агуулсан хүнс хэрэглэхэд тохиромжтой бөгөөд булчингийн массаа нэмснээр ямар нэг өвчин болон ясны асуудлаас хол байж чаддаг. Нүүрс усаа багасгаснаар хурдан жин хасах чадвартай ч уурагны хэрэглээ бага байвал зөвхөн гэдэс эсвэл нүүрээрээ таргалдаг сул талтай. Энэ төрлийн хүмүүст "төмөр өргөх' буюу хүнд жингийн дасгал хийхэд тохиромжтой.

Хэрэв таны хариулт ихэвчлэн b бол та Месоморф төрлийн биетэй бөгөөд энэ төрлийн биетэй хүмүүс байгалаасаа булчингийн масс ихтэй мөн өргөн мөр, нарийн бэлхүүстэй, хүчтэй гар, хөлтэй, биеийн өөх тос багатай байдаг. Спорт тамирчид ихэвчлэн месоморф биетэй байдаг бөгөөд бие нь хоол хүнс их шаарддаг жин нэмж хасахад хамгийн амархан бие юм. Бие нь нүүрс усанд харьцангуй эмзэг биш ч уураг өөх тос тэнцвэртэй агуулсан хоол хүнс хамгийн тохиромжтой юм. Жингийн дасгал хийснээр хурдан булчингаа нэмж кардио хийснээр мөн өөхөө хурдан шатаах чадвартай энэ хүмүүс дасгал хийхэд зорилго нь хамгийн чухал юм.

Хэрэв таны хариулт ихэвчлэн с бол та Эндоморф төрлийн биетэй бөгөөд энэ төрлийн биетэй хүмүүс ихэвчлэн гэдэс ташаа гуя хэсгээрээ өргөн ч харьцангуй нарийхан мөртэй ба жин хасахад хамгийн хэцүү төрлийн хүмүүс юм. Генетикийн инсулины асуудлаас болоод нүүрс ус шингээх чадвар бага учир ихэвчлэн өөхийг биедээ хуримтлуулдаг тул уураг эрүүл өөх тос (оливын тос, самар, авокадо) жимс ногоо давамгай хоол хүнс хамгийн зохимжтой юм. Мөн тогтсон дэглэмээ тууштай барих шаардлагатай байдаг ба дасгал хөдөлгөөн тэр тусмаа кардио давамгайлсан хүчний дасгал хамгийн тохиромжтой

a,b тэнцүү давамгай, c бага бол Экто-месоморф 

b,c тэнцүү давамгай, a бага бол Месо-эндоморф 

a,c тэнцүү давамгай, b бага бол Экто-эндоморф ба давамгай төрлийнхөө шинж чанарыг агуулсан байдаг

 💫💓💫💓💫

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        




Comments

Popular posts from this blog

[NANA Before & After] Хөх томруулах мэс заслын дараах бодит өөрчлөлтүүд | Part 2

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх