[Мэс заслын дараах арчилгаа] Нүдний доод зовхины цүлхэн тэгшлэх мэс засал💌| #НАНАэмнэлэг


Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.👧😘
Өнөөдөр та бүхэндээ нүдний доод зовхины цүлхэн 
тэгшлэх мэс заслын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгээд байна.
💫💫💫

Энэ мэс заслыг ямар тохиолдолд хийлгэдэг вэ?


   1. Нүдний доод зовхины цүлхэн тэгшлэх        2. Нүдний доод зовхины цүлхэн авах 

Нүдний доод зовхины өөх цүлхийсэн тохиолдолд
цүлхэн авахуулах мэс заслыг сонгодог. 
Харин доод зовхины өөх цүлхийснээс гадна
зарим хэсгээрээ хонхойж орсон буюу нэг үгээр хэлвэл
нүдний доод зовхины өөх овон товон болсон тохиолдолд 
дан ганц цүлхэн авах мэс заслаар үр дүн үзэх боломжгүй байдаг.
Учир нь цүлхэн хэсгийг дангаар нь авбал
хонхорхой хэсгүүд хэвээр үлдэх учраас илүү ядрангуй харагдах сөрөг нөлөөтэй.
Тиймээс цүлхэн хэсгийг авч хонхорхой хэсэгт дүүргэж өгдөг
цүлхэн тэгшлэх мэс засал нь хамгийн үр дүнтэй~!!

 3. Доод зовхинд өөх суулгах мэс засал           4. Доод зовхи татах мэс засал 

Доод зовхины цүлхэн авах болон цүлхэн тэгшлэх 
мэс заслуудаас гадна доод зовхинд
өөх суулгах(цүлхийж гарсан өөх байхгүй, эсрэгээрээ хонхойлт үүссэн тохиолдолд) болон доод зовхи татах(цүлхэн үүсэхээс гадна зовхины арьс унжсан тохиолдолд) гэсэн мэс заслуудыг хийх боломжтой.

#БОДИТӨӨРЧЛӨЛТ

#ДООДЗОВХИНЫ_ЦҮЛХЭНТЭГШЛЭХ_МЭСЗАСАЛ


Доод зовхины цүлхэн тэгшлэх мэс засал хийлгэсний дараа
ил оёдол зэрэг тавьдаггүй учраас эмнэлэг дээр ирэх шаардлагагүй байдаг.
Дээрх үйлчлүүлэгчийн хувьд хамар болон нүүрэнд өөх суулгах мэс засал
хамт хийлгэсэн учраас хавдалт, хөхрөлт илүү үүссэн байгаа~


Зөвхөн доод зовхины мэс засал хийлгэвэл
хавдалт хөхрөлт нь үүнээс бага байдаг.


Мэс заслаас нэг, хоёр сар өнгөрөхөд
мэс заслын үр дүнг бүрэн харах боломжтой
хэмжээгээр эдгэрч сайжирдаг😎


Нүдний доод зовхины хөхрөлт, хонхойлтоос болоод
ядрангуй, эрч хүчгүй харагддаг байдал нь
мэс заслын тусламжтай бүрэн арилсан байгааг харж болно.


💫💓💫💓💫

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        



 

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал