[REAL MODEL] Хөмсөгний яс багасгах мэс засал | #Шинэтөрлийнмэсзасал 💕
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ хөмсөгний яс багасгах мэс засал
хийлгэсэн модель бүсгүйн
мэс заслаас 7 хоногийн дараах өөрчлөлтийг
хүргэж байна.
Энэ төрлийн мэс засал нь манай эмнэлэгт
саяхнаас хийгдэж эхлээд байгаа.
Манай моделийн хувьд хөмсөгний мэс заслаас гадна
шанааны яс багасгах мэс засал болон нүүрэнд өөх суулгах мэс заслыг
хамт хийлгэсэн байгаа.
Дээрх зурагнаас харвал мэс заслаас 5хоногийн дараа
нэлээн хаван хөхрөлттэй байгааг харж болно.
Мэс заслын дараа 7 хоноход л
хөмсөгний товгор яс нь эрс багасч, нүүрний хэлбэр нь
илүү эмэгтэйлэг, зөөлөн төрхтэй болсон байна.😍
Мэс заслын аргын хувьд доорх зурган дээрх шиг
хуйхны захаар зүсэлт хийж
хөмсөгний товойж гарсан ясанд зүсэлт хийн
дотогш багасгаж өгөх аргаар хийгддэг.
Үсний захаар зүсэлт хийдэг учраас сорви нь
мэс заслаас 6-8сар өнгөрвөл
мэдэгдэхгүй хэмжээгээр бүдгэрч анзаарагддаггүй байгаа.
✨✨✨
Comments
Post a Comment