Нана Чөлөөт булан-[Өглөөг өөрчлөх 6 зуршил ]💦

 Сайн байцгаана уу 

🤗Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе🤗

Өнөөдөөр та бүхэндээ Өглөөний гайхамшиг

номонд дурдагдах зуршилуудыг 

өөртөө бий болгох талаар блогоо хүргэж байна😊

1. Арын толины далд ухамсар 

🥰🤗 Хүн далд ухамсараар арын толь буюу өнгөрсөнд

хэн байсан одоо ч тийм байгаа, тийм байх ёстой гэж боддог.

Өмнө нь эрт унтаж сурж чаддаггүй байсан тул одоо ч чадахгүй,

Өмнө нь бүтэлгүйтсэн тул одоо ч бүтэлгүйтнэ гэх мэт 

Хүн үргэлж хөгжиж урагшилж байх атал өөрийгөө үргэлж

буруу үнэлдэг байх нь.

2. Зорилгоггүй байх

🤗Ихэнх хүмүүс амьдралын зорилгоо хэлж чадахгүй байх нь олонтаа.

Ямар ч байсан өнөөдрийг давах гэсэн зорилгоос өөр зүйл байдаггүй байна.

Тиймээс бүгд зорилгоо тодорхойлох хэрэгтэй

Зорилго юу ч байж болно шүү дээ

хөгжихийн хирээр хэзээ ч өөрчлөх болох зүйл. 

Зорилгоо тодорхойлсон бол заавал цаасан📑📄 

дээр буулгаарай🙃

3. Нэг удаагийн үйлдэл

😅😅Бид хийх үйлдэл болон гаргах шийдвэр бүрээ зөвхөн

тухайн цаг мөч орчин нөхцөлд л хамааралтай гэж эндүүрдэг. 

Жишээ нь таны хувьд нэг удаа дасгал хийх, 

нэг удаа ажилаа хойш нь тавих нь 

сүртэй асуудал биш байж болно учир нь та тухай өдөр

😇😇дасгал хөдөлгөөн хийхгүй өнжих нь зөвхөн тэр өдөртөө л нөлөөлөх

ба харин дараа нь илүү дээр

сонголт хийж чадна гэж боддог. 

✍✌🤲🙌Саятаны сэтгэлгээний нууц номонд ингэж бичигдсэн байдаг.

Ямар нэгэн зүйлийг яаж хийнэ бүхий л зүйлийг тэгэж л хийдэг гэж.

Өнөөдөр хийвэл маргааш хийнэ

өнөөдөр хийхгүй бол маргааш ч хийхгүй гэсэн үг юм. 


4. Хариуцлаггүй байдал

📌📍📉95хувийн хүмүүс уншссан номоо огт хэрэгжүүлдэггүй 

гэсэн судалгаа байдаг. 

Хариуцлага гэдэг бол ямар нэгэн үйлдэл 

эсвэл үр дүнгээ бусдын өмнө хариуцахын нэр юм. 

Хариуцлагатай болох хамгийн оновчтой энгийн арга бол

цуг дасгал хийх, цуг ном унших аль эсвэл хэн нэгэнд амлалт

өгөх тийм партнертэй болох явдал юм. 

5. Хир тааруу нөлөөлөлийн тойрог.

📢📢📢Судалгаанаас үзэхэд бид хамгийн их цагийг өнгөрүүлдэг

таван хүнийхээ дундажтай адилхан болдог.

Иймээс хүрээлэлээ сайн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй.

Гэхдээ аль болох өөрөөсөө ондоо олон 

хүнтэй танилцаж үзэх нь маргаангүй чухал шүү.


6. Хувь хүний хөгжлийг орхигдуулах

👩🏻‍🤝‍🧑🏼👩🏼‍🤝‍👩🏻 Ихэнх хүмүүс өдөр тутмын амьдралдаа хувь хүний

хөгжлийн цагийг гаргадаггүй. 

Хэрэв таньд ийм цаг байхгүй гэж үзвэл

хүчээр өглөөний цагийг гаргах хэрэгтэй. 

7. Алгаруулах

Хүн бол хэзээ нэг цагт гэдэг амьтан🤔

Амьдралд хамгийн харамсалтай зүйл бол 

хэдэн жилийн дараа нэг өглөө сэрээд 

Миний амьдрал яагаад ийм болов? 

Би юу хийчихэв?  гэж бодох үе

Иймээс одоо цаг таны амьдрал бусад цаг мөчөөс 

хамгийн үнэтэй цаг мөч юм шүү гэдэгийг хэлмээр байна.

🤗🤗🤗Хэрэв та өнөөдөр шийдвэрээ гаргаж хүсэн хүлээдэг

ер бусын амьдралаа бүтээж эхлэхгүй бол 

дараа сард ямар өөрчлөлт гарна гэж хүлээж байгаа вэ?

Өнөөдөр бол таны ирээдүйг тодорхойлох мөч.

Зориглохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.

Тиймээс Хэл Элродийн зөвлөсөнөөр

доорх 6 зөвлөмжийг санал болгосон байдаг. 

1. Өглөөний эхний цагийг юу хийж эхлүүлэхээс 

тухайн өдрийн ямар байх нь тодорхойлогддог.

2. Шинэ зүйлийг өглөө эхлүүлэх

3. Зорилготой сэрэх

4. Өглөө хамгийн чухал ажилаа амжуулах

5. Ном унших

6. Дасгал 

Энэ 6 зуршилыг л та хэрэгжүүлэхэд

таны амьдралд бага багаар өөрчлөлт орох учир бага

бага алхамаар та хэрэгжүүлээрэй😎😊

Ингээд таньд Амжилт хүсэе🤲✌😇


Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        







Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал