[Чөлөөт блог] Хонгконг аялал HOT PLACE-ууд 🚋✈🛫✨💁♀️😎
Сайн байцгаана уу?
Сүүлийн үед Хонгконг руу аялах хүмүүсийн тоо
буцаад ихэсч байгаатай холбоотой та бүхэндээ
энэ удаа Хонгконг аялалын талаар мэдээлэл
хүргэхээр бэлтгээд байна.
Хонгконг нь 2019 онд эсэргүүцлийн жагсаал, 2020онд аюулгүй байдлын хатуу хуулиуд,
2021,2022 онд цар тахлын хөл хорио гээд сүүлийн жилүүдэд
Хонгконгоор аялахад олон бэрхшээлтэй тулгараад байсан.
Буцаж сэргэж байгаа Хонгконг аялалын course-д
ямар газрууд дээгүүр байр эзэлдэг вэ?
Аялал төлөвлөж байгаа хүмүүстээ Хонгконгийн
HOT PLACE-уудыг танилцуулж байна.
1. Victoria Peak- Peak tower
Хонгконгийн хамгийн өндөр уулан дээр байрлах Peak tower дээрээс
Хонгконгийг бүхэлд нь харах боломжтойгоос гадна
олон төрлийн хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр shopping хийх боложстой.
Tower-ийн дээд хэсэгт тусгай тасалбараар орох боломжтой
Sky Terrace 428 гэх байгууламж байдаг ба ийшээ гарахдаа
Peak tram ашиглах боломжтой.
Tram нь хоёр талдаа 45HK$ гэдэг ба хүмүүс ихээхэн суудаг.
Tram-нд суугаад гарах замдаа байгалийн олон гоё зураг дарах боломжтой.
Хаяг: Garden Rd, Central / MTR Central буудал J2 гарцнаас 10минут зайтай
2. Ozone
Хонгконгийн шөнийн үзэсгэлэнг харах боломжтой
rooftop ресторан
Хаяг: Level 118, The Ritz-Carlton Hong Kong, ICC, 1 Austin Road West, Kowloon / MTR Kowloon бууда B2 гарцнаас 2мин зайтай
3. Big Bus & Rickshaw Bus Night Tour
Хонгконгийг бүхэлд нь тойрон аялахыг хүсвэл
rickshaw хоёр давхар автобус ашиглах нь тохиромжтой.
Энэхүү автобус нь central station дээрээс суугаад
1 цагийн турш тойрон аялал хийх routine-тэй.
Homepage: www.rickshawbus.com/en/routes/index.html
Үнэ нь 1 өдрийн хязгааргүй эрх том хүн HK$200,
12 наснаас доош хүүхэд болон 65наснаас өндөр настан HK$100 гэдэг.
Харин 1 удаагийн суух тасалбар нь том хүн HK$33,
12 наснаас доош хүүхэд болон 65наснаас өндөр настан HK$16,50
4. Tsim Sha Tsui Promenade
Мөнгө төлж, оочерлох шаардлагагүй шөнийн үзэсгэлэн үзэх боломжтой газар!!
Хаяг: 3-27 Canton Rd, Tsim Sha Tsui / MTR Tsim Sha Tsui буудал L5 гарцнаас 10 минут зайтай
😀😀😀😀
Comments
Post a Comment