[НАНА-фото блог] Сэтэлгээний мэс заслын үр дүн ямар өөрчлөлтийг авчирдаг вэ? 😎👀👀
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ нүдний сэтэлгээ болон нүүрэнд өөх суулгах мэс засал хийлгэсэн бүсгүйн өөрчлөлтөөс хуваалцахаар бэлтгээд байна.
Сэтэлгээний хувьд гурван төрлийн сэтэлгээг хамт хийлгэсэн байгаа.
*Урагш сэтэлгээ
*Хойш сэтэлгээ
*Доош сэтэлгээ
Урагш сэтэлгээний хувьд зурагт харагдаж байгаачлан
ил оёдол тавигддаг ба энэ оёдлоо 5-7 хоногийн дараа авахуулдаг.
Оёдол авсны дараа хэсэгтээ сорви нь улайлттай харагддаг ба
хугацаа өнгөрөх тусам бүдгэрсээр мэдэгдэхээ больдог.
Энэ хооронд сорвины тос түрхэж өгөх нь эдгэрэлтийг хурдасгаж өгдөг.
Тиймээс та бүхэн энэ төрлийн мэс засал хийлгэсэн бол
өөрт тохирох тос аваад 2-3сар тогтмол өдөр бүр түрхэх нь тустай.
Харин хойш, доош сэтэлгээний хувьд
дотор талдаа хайлдаг утсаар л оёдол тавьдаг учир
эмнэлэг дээр ирж заавал авахуулах шаардлагагүй.
Мөн мэс заслын дараа ил харагдах сорви үүсдэггүй.
Сэтэлгээний мэс засал нь давхраатай харьцуулахад эдгэрэлт хурдантай.
Хаван, хөхрөлт нүдний улайлт нь
ерөнхийдөө 14хоногтоо хэвийн болдог.
Төдий хэрээр шарх бага үүсдэг мэс засал учраас
заавал нойрсуулах мэдээ алдуулалт хийлгэх шаардлагагүй.
хэсэгчилсэн мэдээ алдуулалтайгаар сэрүүн хийлгэх бүрэн боломжтой
мэс засал юм.
😀😀😀😀
Comments
Post a Comment