[NANA Q&A] Арьс татах мэс заслын талаарх түгээмэл асуултууд with Dr. KIM IL HWAN

Сайн байцгаана уу 💖😊
💭Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе 💭
Өнөөдрийнхөө блогоороо та бүхэндээ арьс татах мэс заслын
талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
💜💜💜
👵👴Нас явах тусам хүн болгоны нүүрэнд өөрчлөлт өгч арьс унжих үрчлээ тогтох
арьсны өнгө өөрчлөгдөх гэх мэт маш олон төрлийн өөрчлөлтүүд үүсдэг.
Үүн дундаас хамгийн их сэтгэл санаагаар унагаадаг зүйл бол арьс унжих явдал юм. 
👩‍⚕️👨‍⚕️Хэрвээ та арьс татах мэс засал сонирхож байгаа бол заавал мэдэж
чеклэх ёстой зүйлсийг таньд танилцуулая.🤗🤗
Нас явах тусам арьс суларч, нүүрний унаган мах болон өөх алга
болсоноор арьсны зузаан байдал нимгэрэх 
төдийгүй булчин болон нүүрний яс хүртэл нимгэрдэг. 
Тиймээс яс болон арьс 2-г холбож өгдөг шөрмөс нь бас сунадагаас шалтгаалаад
Нас ахиж харагдах магадлал өндөр болдог. 
Үүнийг болхоор онолын үүднээс хөгширөлтийн явц гэж харж болдог. 

💛💛💛

Арьс унжсан тохиолдолд ямар арчилгаа болон мэс засал хийх хэрэгтэй вэ?

Нүүрний хэсгийн өөх болон унаган мах арилсан тохиолдолд
Өөх суулгах мэс засал хийх бөгөөд өөх суулгах 
хүсэлгүй тохиолдолд Филлэрээр дүүргэж өгөх боломжтой.
Арьс унжсан тохиоллолд
Амар хялбар арга болох утсаар чангалж өгөх боломжтой боловч 
Арьсны унжилт их байх тохиолдолд зүсэлттэй арьс татах мэс заслыг санал болгодог. 
Мэс заслын үр дүнг их хэмжээгээр үзэх хүсэлтэй байгаа бол
Арьс бүтэн татах мэс засал хийх бөгөөд 
унжилт бага тохиолдолд Мини таталтыг/ хэсэгчилсэн таталт/санал болгодог. 

Арьс татах мэс заслыг сонирхож байгаа залуу хүмүүс бас их байдаг уу?

Сүүлийн үед 30 гарсан үйлчлүүлэгч нар 20 хэдтэй насаа бодон
зураг даруулахад хамрын 2 тал унжсан, уруулны 2 талын үрчлээ үүссэн юм шиг байна
гэх мэт бодолтой хүмүүс ихээр ирж зөвлөгөө авах болсон. 

Арьс татах мэс заслын илүүтэйгээр залуухан хүмүүс 
сонирхох болсон учир байгаа юм болов уу?

Илүү залуухан харагдахыг хүсэх болон илүү хөөрхөн болохыг хүссэн үйлчлүүлэгч их болсон мөн сүүлийн үед SNS хөгжсөнөөс болоод маш их зураг авхуулдаг болсон үүнтэй холбоотойгоор 2 жилийн өмнөх зурагтайгаа одоо байгаа байдлаа харьцуулхаар хөгширсөн юм шиг мэдрэмж илүү их авдаг юм шиг санагдсан. 

Нас залуухан байхдаа арьс татах мэс засал хийлгэвэл давуу тал нь 40-50 орчим настай байх үед тэр үеийн хүмүүсээс илүү л залуухан харагдах давуу талтай. 

Арьс татах мэс засал хийлгэхээс айж байгаа шалтгаан юу вэ?

1-р Үйлчлүүлэгчийн байр сууринаас том мэс засал гэж бодох явдал Нүүрний хэсгийн арьсыг татаж өгөн илүү арьсыг авах мэс засал болхоор 50-60 настай хүмүүсийн хувьд анх удаа мэс засал хийлгэж байгаа тохиолдолд айх явдал олонтаа. Мөн унтуулганаас болоод дахиж сэрэхгүй байх вий гэх мэт айдас. 

Бүтэн унтуулгатай ордог шалтгаан нь юу вэ?

Ямар нэгэн байдлаар гэнэтийн эрсдэл гарах тохиолдолд түргэн тусламж үзүүлэхэд
хагас унтуулгатай ороход түргэн тусламж үзүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг
яагаад гэхээр зүрхний цохилт болон X-ray гэх мэт шинжилгээг өгөөгүй тохиолдолд 
өөрөө ч мэдээгүй ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрэх тохиолдол
гардаг учир мэс заслын өмнө заавал шинжилгээ өгөх хэрэгтэй.

Арьс татах мэс засал давтан мэс засал гэж байдаг уу?

Нөхцөл байдлаасаа шалтгаалаад 2-3 удаа орох тохиолдол байдаг. 
Хэрвээ 60 настайдаа хийлгэсэн бол 70 настайдаа ч хийлгэх боломжтой. 
Хувь хүний мэс засал хийлгэж чадах эсэх биеийн байдлыг харгалзаж үзэн 
давтан мэс засал хийлгэх боломжтой юм. 

Давтан мэс засал хийлгэх шаардлагаггүй хүмүүс нь ямар хүмүүс байдаг вэ?
Арьсыг нь татах үед үр дүн харахгүй тохиолдол 
мэс заслыг санал болгодоггүй байгаа.

Арьс татах мэс засал хийлгэхээр болсон тохиолдолд эмнэлэгээ яаж сонгох вэ?

Мэдээ алдуулалтын эмтэй эсэх
Мэс засал хийлгэх эмчийн хувьд туршлагатай итгэл даах хэмжээний
Мөн ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд түргэн тусламж үзүүлэх
чадамжтай эмнэлэгийг сонгох хэрэгтэй.
Ганцаараа бодож санаа зоволгүйгээр мэргэжлийн эмнэлэгт хандан зөвлөгөө 
аваад мэс заслын шийдвэрээ гаргах боломжтой гэж эмч нар зөвлөдөг байгаа. 

💖💖💖

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        

 HOMEPAGE


Comments

Popular posts from this blog

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал