[REAL MODEL] Дээд, доод зовхи татах мэс заслын БОДИТ ӨӨРЧЛӨЛТ😀

  

Сайн байцгаана уу?
Гоо сайхны мэс заслын талаар ээлжит блогоо хүргэж байна🎀
Манай 30-аас дээш насны үйлчлүүлэгчдийн дунд
хамгийн эрэлттэй мэс засал бол яах аргагүй зовхи татах мэс засал юм. 
Учир нь нүдний эргэн тойрны арьс 
бусад хэсгээс илүү нимгэн, мэдрэг байдаг учраас 
маш амархан үрчлээтэж, унждаг. 
Тэгвэл энэ төрлийн мэс заслыг хийх арга болон
эдгэх хугацааны талаар #бодиткэйс дээр тулгуурлан мэдэж авцгаая👩‍⚕️😎

✌✌✌

Хийлгэсэн мэс засал:

💟Дээд зовхины булчин чангалах ажилбартай давхраа
💟Доод зовхи татах+цүлхэн арилгах
💟 Нүүрэнд хэсэгчлэн өөх суулгах мэс засал+завьжны унжсан өөх соруулах
💟Арьс татах хайлдаг утас

Мэс заслын өмнөх зургаас дээд зовхинд унжилт өгснөөс гадна
 давхрааны хэлбэр болон нүд нээх хүч ялгаатай байгааг харж болно.
Үүнийг засахын тулд #Дээд зовхины булчин чангалах ажилбартай давхрааны
мэс заслыг хийсэн байгаа. Энэ мэс заслын хувьд давхрааны зураасаар зүсэлт хийн
давхрааны хэлбэрийг засахаас гадна нүд нээх  булчинг чангалж өгснөөр
нүд нээх хүчийг адилхан болгож өгөх үр дүнтэй.

Доод зовхины хувьд  мөн л доод сормуусны хэсгээр уртааш зүсэлт хийн
унжсан арьсыг авахаас гадна цүлхийж гарч ирсэн уутанцарыг тарааж
давхар бэхэлгээ хийж өгөх мэс засал хийлгэсэн.
Зургаас харвал хагалгааны дараа оёдол тавихаас гадна
нүдний доод талд наалт нааж өгдөг.
Үүнийг 7 дахь хоног дээрээ оёдол авахуулахдаа хамт авахуулдаг.

Оёдол авахуулах хүртлээ шархандаа ус хүргэх хориотой ба
мөн нүдэндээ хүч өгөхөөс зайлсхийх хэрэгтэй байдаг.
Мөн энэ хугацаанд эмнэлгээс бичиж өгсөн
шархны тос, дусаагуурыг өдрийн 2-3 удаа хэрэглэхийг зөвлөдөг.

Ерөнхий том хавдалтын хувьд 7хоногийн дараа гэхэд
буудаг ч жижиг хавдалт нь 4-6сарын хугацаанд бүрэн буудаг.
*Тухайн хүний биеийн онцлогоос хамаараад эдгэрэх явц ялгаатай байх боломжтой.
Мэс  заслын влог 1-р хэсэг ШУУД ҮЗЭХ----->
(монгол хадмалтай тул бичлэгний баруун доод булангаас орчуулгын тохиргоог хийгээд үзээрэй)



Хавдалт буух тусам илүү натурал болж байгаа харж болно.😍💕


Мэс  заслын влог 2-р хэсэг ШУУД ҮЗЭХ----->

(монгол хадмалтай тул бичлэгний баруун доод булангаас орчуулгын тохиргоог хийгээд үзээрэй)





Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        




Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал