[НАНА-Зөвлөгөө] Хавирганы мөгөөрсөөр хамар өндөрлөх нь юугаараа давуу талтай вэ? 💌
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Энэ удаагийн блогоороо та бүхэндээ
хамрын мэс засалд ашиглагддаг материалуудыг
танилцуулахаар бэлтгээд байна.
Хамрын хэлбэр нь тухайн хүний ерөнхий имижэд
ихээхэн нөлөөлдөг учраас царай төрхөө өөрчлөхийн тулд
хамрын мэс засал хийлгэх тохиолдол их байдаг.
Хамрын мэс засал хийхэд силикон болон гортекс гэх мэт гадны биет ашиглахгүйгээр дээрх өөрийн мөгөөрс, зөөлөн эдүүдээс ашиглах боломжтой байдаг.
НАНА эмнэлгийн хувьд хамрын үзүүрийн хэлбэрийг гаргахдаа
хамрын таславчны мөгөөрсийг ашигладаг ба
хэрвээ таславчны мөгөөрс дутах тохиолдолд
чихний мөгөөрсийг нэмэлтээр ашигладаг.
Ингэснээр цаг хугацаа өнгөрсөн ч хамрын үзүүр
доош унжихгүй үр дүнтэй болдог.
Чихний мөгөөрсийг дангаар ашиглах тохиолдолд
хугацаа өнгөрөх тусам хамрын үзүүр дахин доош суух магадлал өндөр байдаг.
Харин хамрын таславчны мөгөөрс маш жижигтэй, жижиг хамартай тохиолдолд хавирганы мөгөөрсөөр хамрын үзүүрийн хэлбэрийг гаргах боломжтой.
Мөн өмнө нь мэс засал хийлгээд ашиглах мөгөөрсгүй тохиолдолд
хавирганы мөгөөрсөөр мэс засал хийдэг.
Хавирганы мөгөөрс нь хамарт ашиглагддаг материалуудаас
хамгийн бат бэх, хатуу мөгөөрс учраас хамрын үзүүрийг
өндөрлөж, хэлбэр гаргахад сайн үр дүнтэй.
Мөн бат бөх чанараараа хамрын үзүүр дахин доошилж суухаас
сэргийлдэг.
Харин ахар сүүлний зөөлөн эдийн хувьд хамрын нуруу хэсэгт
силикон суулгацны оронд суулгаж болох ба ингэснээр илүү натурал үр дүн гардаг.
Дээрх зурган дээрх шиг X-ray, CT-гээр харагдахгүй хэмжээний сайн наалдаж эдгэж өгдөг. Тиймээс ахар сүүлний зөөлөн эдийг хамрын нуруу хэсгийн арьс маш нимгэнтэй байх юм уу силикон буюу гадны биет суулгахыг хүсэхгүй байх тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой байдаг.
💫💫💫
Comments
Post a Comment