[Эдгэрэх үйл явц] НАНА-Галбиржуулах мэс засал| Хэвлийн өөх соруулах💃💃
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ хэвлийн өөх соруулах мэс заслын дараах
эдгэрэх үйл явцын талаар блог хүргэхээр бэлтгээд байна.
Ажлын онцлог, хооллолт, стресс зэргээс болоод
зөвхөн хэвлийгээрээ таргалах тохиолдол байдаг.
Энэ тохиолдолд зөвхөн хэвлий хэсгээрээ жин хасах нь илүү их хүчин чармайлт шаарддаг шүү дээ. Тиймээс өөх соруулах мэс заслаар энэ асуудлаа нэг доор, хялбархан шийдэх боломжтой.
Хэвлийн өөх соруулах мэс засал нь 1 цаг-1,5цаг үргэлжилдэг ба
мэс заслын дараа дээрх зурган дээрх шиг
зориулалтын бариу хувцас өмсөх шаардлагатай байдаг.
Энэ хувцсаа эхний нэг сарын хугацаанд сайн, тогтмол өмсөх хэрэгтэй.
Эхний 1-2 сарын хугацаанд өөх соруулсан хэсэгт
хатуурал, өөхний бөөгнөрөл зэрэг үүсдэг.
Энэ нь өөх соруулах мэс заслын дараа үүсдэг
хэвийн үзэгдэл юм .
Энэ нь 2-4сарын дараагаас зөөлөрч, тардаг ба
энэ үеэс мэс заслын үр дүн илүү сайн харагдаж эхэлдэг.
Мэс заслын үр дүн сайн болоход эмчийн ур чадвар чухлаас гадна
мэс заслын дараах гам барилт, арчилгаа ч гэсэн тун чухал байдаг.
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл дараах
Comments
Post a Comment