Нана Арьсны эмнэлэг-Инмоод аппаратны талаарх🤩
🤗Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе🤗
🤩Өнөөдрийн блогоороо та бүхэндээ Нана арьсны эмнэлэгт хийгддэг Инмоод аппратны талаарх мэдээлэл хүргэж байна.
Нүүрний хэсэгт өөхний хэмжээ их болон дасгал хөдөлгөөн хийж турсан ч гэсэн давхар эрүү болон хацрын хэсгийн өөх арилдаггүй хүмүүс зориулсан аппрат юм.
🎀/Инмоод нүүрний илүүдэл өөх хайлуулж, чангалах аппарат/🎀
Инмоод аппарат нь лазераас ялгаатай нь өндөр эрчим, давтамжтай дулааны энергиэр илүүдэл өөхний хэмжээг багасгаж арьсыг чангалж өгдөг үйлчилгээтэй.
Инмоод нь дотроо Forma болон Mini fx гэсэн хоёр төрөлтэй.
Давхар эрүү болон хацрын унаган мах ихтэй тохиолдолд инмоодын Mini fx төрлийг ашиглан илүүдэл өөхийг багасгах боломжтой.
🎀Mini fx төрөл🎀
Харин Forma төрөл нь арьс чангалах болон коллагений хэмжээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй байдаг.
Тиймээс тухайн хүний арьсны байдлаас хамааран аль тохирсон төрлийг сонгох юм уу, аль эсвэл хоёуланг нь хамт хийх боломжтой.
😎Forma mode-ны хувьд арьсны гадаргуугаас эхлээд арьсны гүн хүртэл өндөр давтамжтай халууны энергийн тусламжтайгаар арьсыг чангалж өгдөг бөгөөд жижиг хялгасан үрчлээнүүдийг багасган, арьсны өнгө сэргээдэг.
😎Мэдээж халууны энеригээр арьс чангалах арчилгаа хийж байгаа учраас хацрын улайлттай болон эмзэг арьстай хүмүүсийн хувьд үйлчилгээ авах явцад бага зэргийн өвдөлт болон улайлтыг мэдрэх магадлалтай.
💫💫💫
Comments
Post a Comment