Мэс заслын дараах өөрчлөлт :[НАНА-ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ]👩⚕️🏥🥰
🌼 Сайн байцгаана уу? 🌼
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
💛💚💙Өнөөдөр та бүхэндээ Нана гоо сайхны эмнэлэгт Дух сойх мэс засал болон Нүдний мэс засал Нүүрэнд өөх суулгах эмс засал хийлгэсэн бүсгүйн бодит өөрчлөлтийн өмнөх болон дараах өөрчлөлтийг харуулсан зурган блогоо танилцуулах гэж байна.
Дух сойх мэс засал нь ямар хүмүүст тохирох вэ?
гэсэн асуултыг хүн болгон тавьдаг.
👩⚕️ 1. Нүдний дээд хэсгийн арьс унжсан тохиолдолд
👩⚕️ 2. Нүд нээх хүч сул тохиолдолд
👩⚕️ 3. Нүд болон хөмсөгний хоорондох зай бага тохиолдолд ихэвчлэн хийлгэдэг мэс заслуудын нэг юм.
👵👴 Нас явах тусам арьс унжиж нүдний хэсэг гунигтай харагдах талууд их байдаг.
Үүнийг татаж өгөх мөн давхраатай хирнээ давхрааны хэсэг унжуу болон арьс нь дарж харагдсанаар давхраа мэдэгдэхгүй тохиолдол их байдаг.
Мөн хөмсөг болон нүдний хоорондох зай багатай залуухан хүмүүс дух сойх мэс заслыг ихээр хийлгэдэг.
Дух сойх мэс засал хийлгэсэнээр хир удаан барих болон буцаж унжих тохиолдол хир их байдаг вэ?
✍👌Мэдээж нас явах тусам хүний арьс унжиж хөгширөлт явагддаг гэдгийг бид бүгдээрээ мэддэг.
Дух өргөх мэс засал хийлгэсэнээр хөгширөлт илүү үүсэхээс багасах бөгөөд 5-10 жил нь хөгширөлтөөс сэргийлдэг байгаа.
🖤Хагалгааны дараах явцын зураг🖤
🤗💨Мэс заслын дараа хөхрөлт болон хавдалт нь байх бөгөөд ямарч мэс засал сар орчим болж байж хавдар буудаг.
7 дахь өдөр дээрээ бага зэргийн хөхрөлт үүсэн байгаа. 3 долоо хоногийн дараа хөхрөлт болон хавдар бараг ихэнх нь буурсан харагдаж байна.
2-3сарын хугацаанд өөрийнх мэт натурал болж ирсэн байгаа
Дух сойх мэс заслыг заавал нас явсан хүмүүс хийлгэх ёстой гэсэн ойлголтууд их байдаг нь өрөөсгөл ойлголт юм жишээлбэл 2 хөмсөг нэг нь доор юмуу дээр гэх мэт өөр тохиолдолд дух сойх мэс заслаар янзлан сайжруулах боломжтой юм. Тиймээс та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг монгол зөвлөгчөөс аван мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн тохирох мэс заслыг хийлгэх нь зүйтэй юм.
Мэс засал яаж хийгддэг вэ?
💭💭Духны мэс заслыг Нана эмнэлэг нь жижиг дуран ашиглан
духны дээд хэсэгт 3-5 хэсэгт зүсэлт үүсгэж мэс заслыг хийдэг.
Дуран ашиглан мэс заслыг хийснээр зүсэлтийн хэмжээг хамгийн бага байлгаж,
цус алдалт бага байхаас гадна хурдан эдгэх давуу талуудтай байдаг.
💫💫Мэс заслын дараа ил оёдол тавихгүйгээр, Endotine гэж нэрлэгдэх гурвалжин хэлбэрийн биенд хайлдаг суулгац шиг төхөөрөмж ашиглан тогтоодог.
Энэ нь таван ширхэг ирмэгтэй бөгөөд хуйхыг бэхлэж тогтоодог
бэхлэгч маягийн суулгац юм.
☝☝Энэ суулгац нь оёдол тавихаас илүү давуу талуудтай бөгөөд үс уналтаас сэргийлэх болон 1 жилийн дараа арьсанд шингэн алга болдог суулгац тул биенд хор нөлөөгүй гэж эмч нар зөвлөдөг.
Comments
Post a Comment