[Real story] Залуу насыг эргүүлэн өгөх ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛУУД🤗| НАНА эмнэлэг
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ мэс заслыг бодит үр дүнг харуулдаг
ээлжит блогоо хүргэхээр бэлтгээд байна.
🖤🖤🖤
Арьс татах, зовхи татах гэх мэт мэс засал хийлгэхээр
манай эмнэлгийг зорьдог монгол үйлчлүүлэгчид
маш олон байдаг.😎💁♀️
Тэгвэл өнөөдөр залуужуулах мэс заслын төрөл,
мөн ямар мэс засал нь ямар үйлчилгээтэй талаар
товчхон мэдээлэл хүргэе!✨
Хийлгэсэн мэс засал:
✨Дээд+доод зовхи татах мэс засал
✨Хацрын унжсан өөх соруулах мэс засал+Хайлдаг утас суулгах ажилбар
✨Нүүрэнд өөх суулгах мэс засал
Хамгийн нийтлэг хялбархан хийгддэг залуужуулах мэс заслуудын нэг бол
"хацрын өөх соруулах мэс засал+Хайлдаг утсаар арьс татах" хосломол ажилбар болон нүүрэнд өөх суулгах мэс засал юм.
Залуу хүмүүсийн хувьд нүүрээ жижигрүүлж нүүрний хэлбэрээ засахын тулд эдгээр мэс заслыг хийлгэх нь элбэг байдаг.
Хийлгэсэн мэс засал:
✨Дээд зовхи татах давтан мэс засал
✨Бүтэн зүсэлттэй арьс татах мэс засал
✨Нүүрний илүүдэл өөх соруулах мэс засал
Нүүрний арьс их унжсан тохиолдолд дээрх ажилбаруудыг хийгээд үр дүн үзэх нь бага байдаг тул зүсэлттэй арьс татах мэс засал хийж илүүдэл унжсан арьсыг тайрч авах нь хамгийн үр дүнтэй байдаг.
Зүсэлттэй арьс татах мэс засал нь унжилтын байдлаасаа хамаараад мини-таталт болон бүтэн-таталт гэж хуваагддаг. Мэргэжлийн эмчид үзүүлээд өөрт тохирсон мэс заслын аргыг сонгох нь чухал юм.
Хийлгэсэн мэс засал:
✨Хөмсөгнөөс сойх мэс засал
✨Доод зовхи татах мэс засал
✨Духанд өөх соруулах мэс засал
✨Шанаа багасгах мэс засал
Хэрвээ өөрийн давхрааны хэлбэрийг өөрчлөхгүйгээр зовхины унжилтаа багасгахыг хүсвэл зовхиноос сойх мэс засал хийх нь илүү тохиромжтой байдаг.
Энэхүү мэс засал нь хөмсөгний доогуур зүсэлт хийдэг учраас давхраанд өөрчлөлт оруулахгүй, эдгэрэлт хурдантай мэс засал юм.
Харин давхраагаа давхар засуулахыг хүсвэл дээд зовхи татах мэс засал хийлгэх нь илүү тохиромжтой.
Хийлгэсэн мэс засал:
✨Бүтэн зүсэлттэй арьс татах мэс засал
✨Эрүүний өөх соруулах мэс засал
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~
ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
Comments
Post a Comment