[Real model] Өргөн шанаанаас болж овортой харагддаг уу? 🌼| НАНА эмнэлэг


Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.🌼😍

Шанаа болон хамрын мэс засал нь
манай монгол үйлчлүүлэгчдийн хамгийн их сонирхдог
мэс заслуудын нэг билээ.
Тэгвэл өнөөдөр та бүхэндээ
шанаа, хамрын мэс засал хийлгэсэн
модель бүсгүйн мэс заслын өөрчлөлтийн талаар хүргэж байна.


Шанааны товгор яс нь нүүрний ерөнхий хэлбэрийг
алдагдуулж харагдуулахаас гадна 
наснаасаа илүү овортой харагдах шалтгаан болдог.
Модель бүсгүйн хувьд ерөнхийдөө жижиг нүүртэй хэрнээ
шанааны яснаасаа болоод илүү овортой бас
жижигхэн нүдтэй харагдаж байгааг анзаарч болно.


Хамрын мэс заслыг хамт хийлгэсэн учраас
2хоногийн дараа ихээхэн хавдсан байна.
Нүүрний хэлбэр засах мэс заслын өмнө
рентгэн зураг дарж зөвлөгөө өгдгийг та бүхэн мэдэж байгаа.
Тэгвэл манай эмнэлэг дээр
 мэс заслын дараа ч яс хэрхэн жижгэрсэн,
ясны холбоос бат бөх байгаа эсэхийг шалгахын тулд
дахин рентгэн зураг авдаг.


Мэс заслаас 7 хоногийн дараа
тэр зургаа эмчийн хамт үзэж,
тайлбар сонсох боломжтой байдаг.


Мөн оёдол наалтаа авахуулсны дараа шарлага эмчилгээ болон
нүүрний гүн цэвэрлэгээг хамт хийж өгдөг.
#нүүрнийхэлбэрзасахмэсзасал
#дараахарчилгаа


Мэс заслаас 30 хоногийн дараа
хавдалт бүрэн буугаагүй ч
өдөр тутмын амьдралд саад болохгүй хэмжээгээр
эдгэсэн байгааг харж болно.


Мөн ясны эдгэрэлт бүрэн явагдаагүй байгаа ч
аль хэдийн нүүрний хэлбэр зөв болж засагдсан байгаа нь
харагдаж байна.


Шанаа багасгах мэс засал нь
хуузны хэсгээр ил зүсэлт хийдэг бөгөөд
1 сарын дараа гэхэд
дээрх байдлаар анзаарагдахгүй хэмжээгээр бүдгэрдэг.


Мэс заслаас 3 сар, 6сар гээд
өөрчлөлтүүдийг дараагийн блогуудаараа
хүргэх болно оо😍💁‍♀️




Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой

мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        







 

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал