👃👨‍⚕️Хамрын битүүрэл эмчилэнгээ -Хамрын гоо сайхны мэс засалд орж болхуу?

 Сайн байцгаана уу? 

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе🌈🌈

🙂🙂Өнөөдрийнхөө блогоор та бүхэндээ гэмтэлтэй хамар болон хамар битүүрэх гэх мэт эмчилгээний талаарх блогоо оруулж байна. 

Нана гоо сайхны эмнэлэгийн чих хамар хоолойн мэргэжилтэн эмчийн зөвлөгөөг хүргэж байна. 

👃👃Гэмтэлтэй хамрын мэс засал гэж юу вэ?

Гоо сайхны мэс засал нь гаднах дүр төрхөнд анхааран хэлбэр болон гадаад байдлыг нь өөрчлөхийн тулд хийдэг бол Гэмтэлтэй хамрын мэс засал нь хамрын битүүрэл, найтаалт гэх мэт хамар доторх байдлыг шалган эмчлэх боломжтой байдаг. 

👨‍⚕️🏥✨Мэс засал хийлгэсэнээр ямар хэсгүүд эмчлэгдэх боломжтой вэ?

😷🤧🤧Хамгийн түрүүнд эмнэлэг дээр ирж байгаа ихэнх хүмүүс хамар битүүрэх, Нус гоожих, Найтаах, Загатнах гэх мэт шинж тэмдэгүүдтэй байдаг. 

Үүн дундаас  хамар битүүрэх шинж тэмдгийг байхгүй болгохын тулд хамрыг битүүрүүлж байгаа шалтгааныг олон хамар доторх мах гэж хэлэгдэх тэр хэсэг маш их хавдсан байх магадлалтай байдаг.

Мөн 2 талын хамрын нүхний голд байдаг хамрын мөгөөрсний хэсэг далийсан тохиолдолд нэг талын хамрыг таглах магадлалтай юм. 

Мэс  засал нь 3 төрөлөөр хийгддэг 

1. Хамрын битүүрэл-Хамар доторх махыг багасгах мэс засал юм. Хамар доторх махыг багасгахад олон төрлийн арга байдаг бөгөөд лазерийг ашиглах болон хамар доторх огтлох төхөөрөмж ашиглан мэс заслыг хийдэг байгаа. 


2. Хамар дотоорх мөгөөрс тэгшлэх- Далийсан мөгөөрсийг тэгшлэх мэс засал бөгөөд мэс засал хийх явцад мөгөөрс үлдэх явцад өөр зүйл дээр ашиглах боломжтой. 


3. Хамрын хавхлага өндөрсгөх мэс засал юм-Хамар доторх жижгэрч байгаа хэсгийг томруулахын тулд илүү гарсан хамар доторх мөгөөрс ашиглан өндөр болгох боломжтой мэс засал юм.















Намхан байсан хавхлагыг хамар доторх мөгөөрсөөр өндөрлөх боломжтойг зурагнаас харах боломжтой.

🌷🌷🌷Гоо сайхны хамрын мэс засал болон Хамрын эмчилгээний мэс заслыг нэг дор хийх боломжгүй гэж хүмүүс ярьдаг үүний талаар?

Мэдээж эмчилгээний талаар хүндэрсэн юмуу өмнө нь гэмтлийн мэс засал хийлгээд  дахин мэс засал хийсэн ч үр дүнг нэг их үзэхгүй гэх мэт шалтгаанаас болоод хийх боломжгүй тохиолдол байдаг ч бараг ховор тохиолдол юм. 

☝☝☝ Тиймээс нэг дор 2 мэс заслыг хамтад нь хийх давуу тал нь нэг удаагаар бүх асуудлыг шийдэх явдал юм хамар битүүрэл ч алга болж гоо сайхны талаасаа ч хөөрхөн хамартай болох боломжтой. 

💌💌🌈Мөн эдгэрэлтийн хувьд ч зэрэг эдгэх бөгөөд гэмтэлтэй хамрын мэс засал нь даатгал төлдөг хүмүүс ч хөнгөлөлт авах боломжтой гэх мэт олон төрлийн давуу талуудтай юм. Тиймээс гоо сайхны эмнэлэг болон гэмтлийн эмчтэй хамтарсан мэс засал хийдэг эмнэлэг сонгон та мэс заслаа хийлгэх нь хамгийн тохиромжтой сонголт юм. 

💓💓💓💓💓
😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        


Солонгосын NANA гоо сайхны эмнэлэг
📍Хаяг: Солонгос улс, сөүл хот, Гангнам дүүрэг, Гангнам-дэру 492 HM барилга 2-13давхар/9-р шугам Шиннунхён буудалsinnonhyeon/ 신논현역) 3-р гарцнаас баруун гар тийш бүтэн эргээд зам гарахгүй чигээрээ 3мин/




Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал