[NANA мэс заслын блог] Нүдний сэтэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл 💫💟

 

Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ нүдний сэтэлгээний мэс заслын талаар
дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
***


Илүү цэлгэр, том нүдтэй болохын тулд 
сэтэлгээний мэс заслыг хийлгэх нь хамгийн элбэг байдаг.
Нүдний хэмжээг тэлж өгдөг гэдэг ойлголтыг хүн бүр мэддэг ч
урагшаа сэтэлгээ? хойш сэтэлгээ? доош сэтэлгээ? гээд 
олон төрлөөс өөрт тохирохыг нь сонгоход бэрхшээлтэй байдаг.

Хамгийн түрүүнд хүмүүсийн хамгийн сайн мэддэг
урагш сэтэлгээний талаар авч үзье.
Ази хүмүүсийн хувьд нүдний урд хэсэгтээ
бүрхсэн үрчлээтэй байх нь элбэг байдаг.
Энэ үрчлээг 90 градусаар сэтэлж өгснөөр
битүү, давчуу харагдаж байгаа нүдний хэлбэрийг засч өгөх болно.
Мөн бүрхсэн үрчлээ багатай ч бөөрөнхий хэлбэртэй 
нүдний хэлбэрийг засахын тулд
бага зэрэг сэтэлж өгөх нь ч боломжтой. 
***
Дээш сэтэлгээний хувьд урагш сэтэлгээтэй төстэй гэж ойлгож болно.
Ялгаа нь гэвэл урагш сэтэлгээнээс арай илүү
дээд хэсгийг сэтэлж өгснөөс урагшаа хурц хэлбэртэй 
нүдийг илүү зөөлрүүлж өгдөг.

Урагш сэтэлгээ шиг эрэлттэй дараагийн сэтэлгээ бол
арагш сэтэлгээ байгаа.
Нүдийг хойш нь уртасгаж өгдөг учраас
уртаашаа богино нүдтэй хүмүүст үр дүнтэй сэтэлгээний
төрөл юм.


Сүүлийх нь доош сэтэлгээ байна.
Доош сэтэлгээг нүдний төгсгөлийг доошлуулах
мэс засалтай андуурах нь элбэг байдаг.
Энэ сэтэлгээ нь нүдний төгсгөлийг доош нь 
болгох мэс засал биш байгаа.
Харин нүдний төгсгөлийн өнцгийг доош нь
өөрчлөлт, илүү зөөлөн, цэлгэр имижтэй харагдахад 
тусладаг мэс засал байгаа.
Ингэж ялгаж тайлбарласан ч хойш сэтэлгээ болон
доош сэтэлгээг ч хольж ойлгох гээд байдаг.
Тэгвэл дээрх зургийг хараарай.
Сэтлэх өнцөг нь ялгаатай байгаа.
Дээд тал нь хойш сэтэлгээ/нүдний төгсгөлийг 90градусаар сэтлэх/
, доод тал нь доош сэтэлгээний/нүдний төгсгөлийг 45 градусаар сэтлэх/ 
ялгааг харуулсан байна.
Энэ хоёрыг хослуулан хийлгэх тохиолдолд
хосломол сэтэлгээ гэж нэрлэдэг.

***

Сэтэлгээтэй давхраа гэх зэргээр хүмүүсийн дунд давхраа хийлгэхдээ заавал
сэтэлгээний мэс заслыг хамт хийх хэрэгтэй мэт ойлголт байдаг.
Гэвч үнэндээ сэтэлгээний мэс засал нь давхрааны мэс заслаас тусдаа
дангаараа бүрэн хийгдэх боломжтой мэс засал байгаа.
😀😀😀😀

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇

        FACEBOOK         INSTAGRAM        






Comments

Popular posts from this blog

[NANA Before & After] Хөх томруулах мэс заслын дараах бодит өөрчлөлтүүд | Part 2

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх