Нүдний мэс заслын талаарх-НАНА гоо сайхны эмнэлэг🧐🧐🧐
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ шинэ сарын мэнд хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ нүдний мэс заслын талаарх блогоо хүргэж байна.✍✍✍
🦋🦋🦋Нүдний мэс заслын хувьд 1мм-н жижиг өөрчлөлтөөр тухайн хүний имижийг өөрчлөх боломжтой байдаг юм.
Нүд гэдэг нь нүүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Жижиг хэрнээ маш олон хэсэгээс бүрддэг. Нүдний өндөр, урт, хэлбэр зэрэг олон зүйлээс шалтгаалан хүний нүүр царай өөр харагддаг.
Тиймээс хүн болгонд таарч тохирсон мэс заслын арга байдаг бөгөөд мэс засал хийлгэхийн өмнө ийм нүдтэй болмоор байна гэсэн хүмүүс маш олон байдаг. Хамгийн чухал зүйл нь өөрт тохирсон мэс засал хийлгэх нь чухал юм. Нүдний хэлбэрээсэээ шалтгаалаад ядарч харагдах болон нойрмоглож харагддаг дүр төрхтэй тохиолдолд сайжруулан сэргэлэн цовоо дүр төрхийг бий болгох нь нүдний мэс засал юм.
Нүдний мэс заслын төрөл
❤ Натурал байгалийн мэт инлайн
Ази хүмүүст тохирсон элбэг байдаг нимгэн line-р нүдний эхэн хэсгээс эхэлж нүдний төгсгөлийн хэсэг нь өндөр болж ирэх хэлбэр юм.
❤ Тод хэлбэрийн аут-line
Тод бөгөөд өргөн хэлбэрийн line үүсгэж тод том нүдтэй харагдуулах хэлбэр юм.
❤ Инлайн болон Аутлайны хэлбэрийг 2ланг нь хослуулан оруулсан хэлбэр
Сүүлийн үед хамгийн их хийгдэж байгаа мэс заслын арга бөгөөд нүдний урд хэсгийн дээрээс эхэлсэн дотогшоогоо болон гадагшаа хэлбэрийн дундаж хэсгээр гаргаж өгсөн арга бөгөөд натурал өөрийнх мэт хэлбэр юм.
Нүдний мэс засал хийх аргууд
Зүсэлттэй давхраа
Хэсэгчилсэн зүсэлт хийх
Утсан давхраа
Өөрийнх мэт зүсэлттэй давхраа гэх аргууд байдаг.
Зүсэлт хийх→булчинг чангалах болон илүүдэл өөхийг авах→оёдол тавих→мэс засал хийлгэсний дараа.
Зүсэлттэй давхрааны арга нь зүсэлтээр дамжуулан суларсан илүүдэл арьсийг авч өөх авах болон, булчин чангалах аргаар 2 нүдний өөр байдлыг янзлах боломжтой.
Дээрх зураг нь хэсэгчилсэн зүсэлттэй давхраа хийх явцын зураг юм.
Хэсэгчилсэн давхрааны арга болон утас гүйлгэх давхрааны арга нь 2-3 мм жижиг зүсэлт хийх арга юм.
Утсан давхрааны хувьд хамгийн багадаа 5-7 хэсэгт зүү орох хэмжээний нүх үүсч хийдэх хялбар хэлбэрийн мэс засал юм. Сорви болон өвдөлт бага оёдол авах гэсэн зүйл байхгүй хялбар мэс заслуудын нэг юм.
Булчин чангалах нүдний мэс засал гэж юу вэ?
Нүдний хэлбэр нь том бөгөөд нүдээ нээх үед нүдний харны 80-90 хувь нь харагддаг нүдийг булчин чангалах мэс заслаар сайжруулах боломжтой юм.
Нүдээ нээх хүч сул бөгөөд духны хүч биш нүдний булчинг ашиглан нүдийг чангалж өмнө нь байсан нүдийг том бөгөөд цоглог харагдуулах боломжтой нүдний мэс засал юм.
Мэс заслын хэсэгт зүсэлт хийж нүд нээх хүчийг янзалж өгөх бөгөөд нүдэн дээрх илүү өөхийг авч унжилт их тохиолдолд хийхэд тохиромжтой мэс заслын нэг юм.
Арьсанд зүсэлт хийхгүй нүдээ нээх хүчийг бий болгож өгдөг мэс заслын нэг юм. Мэс заслын дараа хурдан эдгэх бөгөөд шууд энгийн амьдралдаа орох боломжтой мэс заслын нэг юм.
Comments
Post a Comment